ОХИДЫН талаар хэлсэн алдартнуудын ГАЙХАЛТАЙ ИШЛЭЛҮҮД


Хонгороо | YOLO.MN
2018-10-11

Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Эс бөгөөс чи өөрийгөө дорд үзэж эхэлнэ.

Дуучин Тэйлор Свифт


Залуу охидод хөрөнгө оруулалт хийх нь эрх тэгш болон үнэн шударга байдалтай холбоотой ёс суртахууны үүрэг хариуцлага юм.

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүн


Охиныхоо боловсролд хөрөнгө оруулалт хийвэл тэр өөрийгөө болоод үр хүүхдээ цаашлаад нийгэм, улс орноо авч явна гэсэн үг.

Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг


Бүх залуу охидод хандаж хэлэхэд чиний хаанаас ирсэн чинь огт хамаагүй чиний мөрөөдөл бодит байх хэрэгтэй.

Оскарын жүжигчин Лупита Нёно


Би өмнө нь амьдарлыг маш аюултай гэж боддог байлаа. Зарим хүмүүс ч одоо хэр нь айдаг байх. Тэд амьдралаас айдаг болохоор туулан гарахыг хүсдэггүй. Харин зарим нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийг тулд амьдралаа туулах зоригтой эхний алхамаа эхлүүлдэг.

Малала Юсуфзай


Чи итгэж байгаагаасаа илүү зоригтой, төсөөлж байгаагаасаа илүү хүчтэй, бодож байгаагаасаа илүү ухаантай.
Ямар ч охин сэтгэл татам байж чадна. Тиймээс чи өөрийнхөөрөө, байгаагаараа л бай. Зүгээр л зогсоод тэнэг юм шиг харагдсан ч болно.

Жүжигчин Хэди Ламар


"Охин хүүхэд гэдэг энэ дэлхий ертөнц танд өгч буй хамгийн үзэсгэлэнтэй бэлэг"

Лаурель Атертон


Хүн бүр гайхалтай зүйлийг хийж чадахгүй ч чин сэтгэл шингэсэн өчүүхэн зүйлийг бүгд хийж чадна.

Тереза эх


- Энгийн охид өөрсдийнхөө хязгаарыг мэддэг бол ухаалаг охид түүнийг юу ч зогсоож чадахгүй гэдгийг мэддэг.

- Бид өөрөө өөрсдөдөө од, тиймээс гялалзах бүрэн эрхтэй.

- Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулж чадна.

Мэрилин Монро


Өөрийгөө хэн болохоо мэдэж чадвал хамгийн түрүүнд юу чамд хэрэгтэй болохыг хялбархан шийдэж чадна.

Опра Уинфри


Охинтойгоо өнгөрүүлсэн цаг мөч хором бүхэн минь хамгийн үнэтэй.

Кэти Шаффер


Миний охин миний хувьд хамгийн том ололт. Тэр жижигхэн од гарч ирснээр амьдралыг минь илүү гайхалтай болгосон.

Английн жүжигчин, дуучин Денис Ван Оутэн


Хөвгүүд эхнэр авах хүртлээ таны хүү байдаг бол охин хүүхэд бүх насаараа таны охин байдаг.

"Ирланд зүйр үг"

#Girls #Proverbial #Quotation