#МОНГОЛДАРХЛАА: ЗАЛУУСТ эх орноо ХӨГЖҮҮЛЭХ төсөөлшгүй ХҮЧ БИЙ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-28

Шинэ Монгол Иргэн төслийн хүрээнд "Монгол Дархлаа" илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээн Улаанбаатар Элит ОУ-ын дунд сургууль дээр 07-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Илтгэх урлагийн тэмцээн нь 4 шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд 1-р шатанд 42 илтгэгч өөрсдийн илтгэлээ шүүгчдийн багт хүргэсэн юм. Шүүгчдийн багийн шийдвэрээр 20 илтгэгч 2-р шатанд:

• Бидэнд нуугдсан хүч
• Ирээдүйн төлөөх 4 минут
• Монгол Дархлаа гэсэн сэдвүүдээр өөр өөрсдийн өнцгөөр үзэл бодлоо өвөрмөцөөр илэрхийлж дараагийн шатанд 8 уран илтгэгч үлдэж чадсан билээ. 3-р шатанд үлдсэн илтгэгчид зохион байгуулалтын багийн бэлтгэсэн сэдвээр 3 минутын хугацаанд илтгэлээ бэлтгэж толилуулсан юм.

Харин Парламентийн мэтгэлцээний тэмцээнд энэ жил 12-р анги төгссөн төгсөгчид болон оюутнуудын 12 баг Монгол оронд асуудал болоод буй асуудлаар хэлэлцэж чадсан юм.

Парламентийн тэмцээний шагналт байранд:

• Тэргүүн байр:МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Оргилбаяр У.Азжаргал нарын "Berkeley97" баг
• Дэд байр:МУИС-ийн оюутан н.Тэмүүлэн н.Батболд нарын "Косинус" баг
•  Гутгаар байр: СЭЗИС-ийн оюутан У.Өэлүнзээ, А.Жаргалсайхан нарын "Максимум" баг шилдгээр шалгарсан юм.

Илтгэх урлагийн тэмцээний шагналт байранд:

•  Тэргүүн байр:МУИС-ийн 1-р түвшний оюутан Н.Мөнгөнбагана
•  Дэд байр:23-р сургуулийн сурагч А.Сүхбат
•  Гутгаар байр:МУИС-ийн 3-р түвшний оюутан Н.Ууганбаяр уран илтгэлээрээ бусдаасаа хошуучлан илүүрхсэн юм.

Тэмцээний шүүгчдээр Монголын Мэтгэлцээний танхимын шүүгч Г.Батнасан, Амар Инвестмент сургалтын төвийн захирал Ч.Сайханаа, Амар Инвестмент сургалтын төвийн Илтгэх урлагийн сургагч багш Ц.Цэрэнчимэд нар ажиллалаа.

Тэмцээний ивээн тэтгэгчдээр Poppy Bakery, Улаанбаатар Элит сургууль, Хөх Монгол Принтинг, Universal сургалтын төв, Амар Инвестмент сургалтын төв, Монголын Мэтгэлцээний танхим ажиллаж залуусын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж чадсан билээ.

Шинэ Монгол Иргэн төслийн дараагийн үйл ажиллагаа болох "Монгол Дархлаа" Лекц 2, чөлөөт хэлэлцүүлэг маргааш болох бөгөөд та бүхэн хамрагдахыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

#МонголДархлаа #Presentation #Teenagers