Хонгконгт болсон Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж бүгд шагналын тавцанд гарав.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр залуучуудын ангилалд 57кг-д "Женко" клубийн тамирчин Б.Алтанцэцэг Хонгконг, БНСУ, Малайзын бөхчүүдийг дараалан ялж алтан медаль хүртлээ.
52 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Мөнхжаргал Хонгконг, Казахстан, БНСУ-ын жүдочдыг ялж алтан медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр өсвөрийн тамирчид иж бүрэн медаль хүртсэн бол сүүлийн өдөр хоёр алтан медаль нэмэгдлээ.
Манай тамирчид Хонгконгт гурван хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд ирэх долоо хоногт Макаод олон улсын ээлжит тэмцээндээ оролцоод эх орондоо ирнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх