Хамгийн сайн найзтайгаа хийж болох ДУРСАМЖ үлдээх 7 зүйл


Э.Цовоо | YOLO.MN
2017-07-20

Найз бол хүний сонгож авч болдог хоёрдох гэр бүл гэдэг шүү дээ. Хамгийн жаргалтай, хөгжилтэй дурсамж бүхэн чинь найзтайгаа өнгөрөөсөн дурсамж байдаг. Тиймээс найзтайгаа хамт хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээх 10 зүйлийг та бүхэндээ хүргэж байна.

1. Хамтдаа хонож үзэх

Хамгийн сайн найзтайгаа нэгнийдээ хонож үзэх. Тэр оройдоо та хоёр маш хөгжилтэй зүйлсийг хийж болно. Хөгжилтэй кино үзэн аль эсвэл шөнөжингөө юм ярьж нууцаа хуваалцаж ч болно. Үүний дараа та хоёр илүү дотно найзууд болсон байна.

 


2. Өөрсдийн гэсэн тэмдэглэлийн дэвтэртэй болох

Зөвхөн та хоёрын дундын тэмдэглэлийн дэвтэртэй байна гээд л боддоо. Зөвхөн та хоёрын сайхан дурсамжууд тэнд бичигдэх болно. Ийм тэмдэглэлийн дэвтэртэй болох нь үнэндээ маш хөгжилтэй шүү.


3. Хамтдаа аялах

Та хоёр хамтдаа аялалд гарч болно. Сайхан агаарт хамтдаа маш олон хөгжилтэй зураг авахуулан амттай хоол хийж ч идэж болно. Хамгийн гол нь эцэг эхийн зөвшөөрөлтэй болгоомжтой явах хэрэгтэй.


4. Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх

Нэгнийхээ төрсөн өдрийг маш сайхан тэмдэглэх хэрэгтэй. Энэ өдөр найзад чинь мөн чамд ч гэсэн хэзээ ч мартагдахгүй сайхан өдөр байх болно. Мөн найздаа маш олон гэнэтийн бэлэг барихыг хичээгээрэй.


5. Найзыгаа дэмж

Найз чинь ямар нэгэн уралдаан тэмцээнд орвол түүнийг байнга очиж дэмжиж бай. Түүнийг урмын үгсээр мялааж түүнд "Чи чадна аа" гэх мэт үгс хэлж зоригжуулах хэрэгтэй. Найзад чинь маш сайхан санагдаж та хоёрын харилцаа илүү дотно болох болно.


6. Зургаа даруулах

Маш олон зураг даруул. Зураг түүх болон үлддэг гэдэг шүү дээ. Зурган дээр хөөрхөн гарах биш харин найзтайгаа хөгжилтэй байдлаар олон зураг даруул. Дараа нь харахад үнэхээр дурсамжтай байх болно.


7. Түүнтэй хамт зорилгоо тодорхойл

Найзтайгаа хамт ирээдүйн зорилгоо тодорхойл. Та хоёр ийнхүү зорилгоо тодорхойлсоноор бие биенээ дэмжиж илүү их амжилтанд хүрэх юм шүү.

#Best #Friend #Memory