ЗАХИДАЛ: Би түүнд сайн ч ҮЕРХЭХ САНАЛЫГ нь хүлээж аваагүйдээ харамсаад байна


ССҮТөв | YOLO.MN
2017-06-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэтэрхий жаахнаасаа хайр ярьчихав уу?

Би өмнө нь сайн байсан хөвгүүндээ эргээд сайн болчихсон. Тэгсэн нөгөө хөвгүүний маань найз нь "Т чамд сайн гэж байна үерхье гэсэн, чамайг түрүүлж үйлдэл хийхийг хүлээж байгаа зөвшөөрөх юм уу" гэхээр нь хоолой гарахгүй байсаар эцэс сүүлд нь "Чадахгүй" гээд хэлчихсэн.

Сайн байна уу? Намайг С гэдэг. Би 12 настай. Би өмнө нь сайн байсан хөвгүүндээ эргээд сайн болчихсон. Тэгсэн нөгөө хөвгүүний маань найз нь "Т чамд сайн гэж байна үерхье гэсэн, чамайг түрүүлж үйлдэл хийхийг хүлээж байгаа зөвшөөрөх юм уу" гэхээр нь хоолой гарахгүй байсаар эцэс сүүлд нь "Чадахгүй" гээд хэлчихсэн. Өнөөдөр тэр миний нүдэн дээр өөр хүнтэй бүр миний найзтай үерхчихсэн. Магадгүй "Чадахгүй" гээд хэлчихсэн нь миний алдаа юм болов уу? Надад хэцүү байна би одоо яах вэ? Уйлмаар байна. Хэтэрхий жаахнаасаа хайр ярьчихав уу?

ЗӨВЛӨГӨӨ: Аливаа хүн цаг нь ирэхээр сэтгэл зүйн хувьд бэлэн болдог

Хэрвээ чи татгалзсан хариу өгсөн бол чи өөрөө ухамсарлахгүй байгаа ч шалтгаантай л байж таараа. Магадгүй чамд хүнтэй үерхэхэд арай эрт байсан байж болно.

Сайн байна уу, захидал ирүүлсэнд баярлалаа. Хэрвээ чи татгалзсан хариу өгсөн бол чи өөрөө ухамсарлахгүй байгаа ч шалтгаантай л байж таараа. Магадгүй чамд хүнтэй үерхэхэд арай эрт байсан байж болно. Бэлэн болоогүй үедээ хүнтэй үерхвэл та хоёрын хэн хэнд нь тухгүй байна шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхөд чи өөрийгөө улам сайн ойлгодог болно, дурлалд, хайранд хэт яараад хэрэггүй. Цаг нь ирэхээр бид сэтгэл зүйн хувьд бэлэн болсон байдаг.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач,
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#love #good fellowship