HYBE шинэ дэлхийн хэмжээний охидын хамтлаг байгуулах төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Өнөөдөр HYBE болон Geffen Records хамтран “World Scout: The Final Piece” нэртэй томоохон хэмжээний шалгаруулалтыг Япон даяар эхлүүлэх гэж буйгаа албан ёсоор зарлалаа.
“World Scout: The Final Piece” нь HYBE болон Geffen Records-ийн хамтран хэрэгжүүлж буй олон улсын авьяастнуудыг нээх төсөл бөгөөд HYBE-ийн шилдэг авьяас илрүүлэгч баг энэхүү шалгаруулалтыг удирдан явуулна.
Шалгаруулалтанд амжилттай оролцсон оролцогчид 10–12-р сард HYBE ба Geffen Records-ийн Америкийн зах зээлд зориулан боловсруулсан K-pop сургалтад хамрагдах бөгөөд, сонгогдсон оролцогчид АНУ-д байрлах сургалтын баазад нэгдэж, ирэх жил дэбют хийх зорилготой шинэ охидын хамтлагт багтахын төлөө өрсөлдөнө.
HYBE болон Geffen Records энэ төслийг “дэлхийн түвшний продюсерүүдийн хамтаар өсөн хөгжиж буй авьяаслаг залуусын аяллыг харуулах” гэж тодорхойлжээ.
“World Scout: The Final Piece” нь 2026 онд Японы ABEMA стрийминг платформоор цацагдахаар төлөвлөгдөж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!