Jennie, Jisoo, Rosé, Lisa нар 2025 оны ихээхэн хүлээлт үүсгээд буй дэлхийн аялан тоглолтынхоо “Deadline” нэртэй сурталчилгааг албан ёсоор эхлүүллээ.
Өнөөдөр цацагдсан трэйлерт охид Rosé-с утасны дуудлага хүлээн авсны дараа ээлжлэн гарч ирж буйгаар дүрслэгдсэн. Тэд шүтэн бишрэгчидтэйгээ уулзахын тулд адал явдлаар дүүрэн аялалд гарна.
Тус аялан тоглолтын эхлэл нь 7-р сарын 5, 6-нд Өмнөд Солонгосын Гояан хотын Гояан стадионд хоёр өдөр дараалан болох тоглолтоор эхлэх бөгөөд BLACKPINK энэ үеэр анх удаа шинэ синглээ танилцуулах төлөвтэй байна. Үүний дараа хамтлаг Хойд Америк, Европ, Ази зэрэг нийт 16 хотыг хамрах аялан тоглолтдоо гарах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!