BTS хамтлаг 2026 оны 3-р сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэх магадлалтай + BIGHIT MUSIC үүнд хариу өглөө


Т.Онон | YOLO.MN
2025-06-19

BTS хамтлаг ирэх хавар удаан хүлээлгэсэн бүрэн бүрэлдэхүүнтэй эргэн ирэлтээ хийх бололтой.

Өчигдөр Korea Herald сонинд мэдээлснээр, BTS хамтлаг 2026 оны гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Гадаад дахь өөр нэг эх сурвалж “Тодорхой өдөр хараахан тогтоогдоогүй ч гуравдугаар сарын дунд үед байх магадлал маш өндөр. Тэд TXT-тэй ойролцоо үед эргэн ирнэ гэж сонссон. Эхлээд BTS, дараа нь TXT ч байж болох, эсвэл эсрэгээрээ ч байж магадгүй” гэжээ.

Мөн уг мэдээлэлд дурдсанаар, ENHYPEN хамтлаг 2026 оны гуравдугаар сард эргэн ирэхээр төлөвлөж байсан ч BTS-тай давхцахгүйн тулд нэгдүгээр сар руу хойшлуулсан гэжээ.

Харин энэ талаар асуухад BIGHIT MUSIC товчхон хариу өгч, “BTS-ийн эргэн ирэлтийн хуваарьт одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй” гэжээ.

#BTS