Энэ сарын 5-нд ЖАЙКА-н Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Японы “Хүний нөөцийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр (JDS)”–ийн хүрээнд 342 сая иений хүртэлх буцалтгүй тусламж үзүүлнэ.
Монгол Улсын ирээдүйг авч явах төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ онд 16 шинэ оюутан суралцана.
2001 оноос хойш нийт 432 төрийн албан хаагч голдуу монгол залуучууд энэхүү тэтгэлгээр Японд суралцсан. Тэд эх орондоо эргэн ирж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам, тээврийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг салбарын яамд, төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайт болон мэйл хаягаар авна уу.
Вэбсайт: http://jds-scholarship.org
Мэйл хаяг: jds.mongolia@jice.org
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!