Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадын II шат эхэллээ


Т.Онон | YOLO.MN
2025-05-26

Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадын эхний шатанд 9-10-р ангийн хот хөдөөгийн 91 сурагч оролцлоо. Хоёрдугаар шатанд 50 сурагч шалгарсан юм.

Олимдиадын II шат өнөөдөр 09:30 – 18:00 цагт МУИС-ийн 8 дугаар байранд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр:

  • Машин сургалт (Machine learning)
  • Эх хэл боловсруулалт (Natural Language Processing)
  • Компьютер хараа (Computer vision) чиглэлийн 3 бодлого бодлого бодно.

Аваргууд өнөөдөр орой тодорно. Тус олимпиадад шалгарсан эхний 8 сурагч AI-ийн ОЛОН УЛСЫН II ОЛИМПИАДАД эх орноо төлөөлөн оролцох юм.

#Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиад