IU болон Ли Жон Сок нарын салсан гэх цуурхлын талаар мэдээлэв


Т.Онон | YOLO.MN
2025-05-20

IU болон Ли Жон Сок нарын салсан гэх цуурхал олон нийтийн анхаарлын төвд байна. Тавдугаар сарын 16-нд IU болон BTS хамтлагийн V нар хамтдаа зоогийн газарт харагдсаны дараа салалтын тухай цуурхал тарсан юм.

Үнэн хэрэгтээ, тэд өмнө нь хамтдаа дууны клипэнд оролцож байсан найзуудтайгаа хамт тогооч Ан Сон Жэ-ийн зоогийн газарт хөнгөн хоол идэхээр очсон нь ажээ.

Мөн хосын нэг ойрын танил “IU болон Ли Жон Сок хоёр одоог хүртэл үерхсээр байгаа” гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Уг хос 2022 оны арванхоёрдугаар сард үерхэж байгаагаа олон нийтэд ил зарласан бөгөөд түүнээс хойш олон нийтийн өмнө ил тод харилцаатай байсаар ирсэн. Тэд албан ёсны арга хэмжээнүүд дээр бие биенээ дэмжиж буйгаа харуулдаг байсан.

#IU #IЛи Жон Сок