Apple компани ээжүүдийн баярт зориулсан шинэ сурталчилгаагаа олон нийтэд цацлаа. Тус бичлэгт монгол гэр бүл тогложээ.
Тодруулбал тус компанийн гаргадаг Apple Vision Pro бүтээгдэхүүний сурталчилгаанд монгол гэр бүл тоглосон бөгөөд хүүхдийнхээ өсөлт хөгжил, өдөр тутмын амьдралыг бүтэн жилийн турш бичиж, дурсгал болгосон сэтгэл хөдөлгөм бичлэгийг цацлаа.
Нөхөр нь дээрх бичлэгээ гэнэтийн бэлэг болгон эхнэртээ Apple Vision Pro-оор үзүүлж буйгаар дүрсэлжээ.
“Бид Apple компанийн сурталчилгаанд тоглов. Бүтэн нэг жилийн турш хүүгийнхээ өсөлт, хөгжлийг бичин авч, гайхамшигтай уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд хүргэж байна” хэмээн хүүхдийн ээж цахим хуудастаа хуваалцсан байна.
Энэ бичлэгийг Apple Vision Pro бүтээгдэхүүний санд хадгалах бөгөөд дэлхийн алдарт дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай эн зэрэгцэн байрших аж.
Apple компанийн 19.9 сая дагагчтай ютүб хуудаст байршсан бичлэгийг хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!