Тоглосон кино бүр нь олон сая үзэгчтэй болдог жүжигчин Ma Dong-seok холлиувуудын алдартай жүжигчидтэй хамтран “Pig Village” хэмээх киноны зургийг авч байна. Тус кинонд Guardians of the Galaxy-гийн Michael Rooker, Pulse цувралын Colin Woodell зэрэг алдартай жүжигчид тоглоно.
Мөн Ma Dong-seok киноны гол дүрд тоглоод зогсохгүй өөрөө киноны зохиолыг нь бичихэд оролцон, продюсераар ажиллаж байна. Найруулагчаар нь The Roundup кино цувралын найруулагч Lee Sang yong ажиллаж байна.
Киноны үйл явдал: Сан Диего хотод өрнөх ба гол дүр болох Hammer хэмээх нударган зодоонч болон бусад гэмт хэрэгтнүүдтай холбоотой хэргийн тухай өгүүлнэ. Рукер Hammer нь авлигач цагдаагийн дүрд, харин Colin Woodell цэвдэг зантай цуврал алуурчны дүрд тоглоно. Мөн Lisette Olivera, Ali Ahn, Abraham Popoola, Alex Meraz нар дүр бүтээнэ.
Кино нь англи хэл дээр бүтээгдэж байгаа ба энэ оны эхний хагаст зураг авалтаа дуусгаж нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Ma Dong-seok хэлэхдээ “Би Солонгосын кино салбарт Холливиудын жүжигчидтэй хамтарсан тулаант кино хийхийг олон жил мөрөөдсөн. "Pig Village" бол Солонгос, Холливиудын шилдэг уран бүтээлчдийг нэгтгэх, хоёр талын давуу талыг хослуулж буй олон сая үзэгчдийг догдлуулах кино болно гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.
Жүжигчин Michael Rooker хэлэхдээ “Ma Dong-seok кинонд маш их нөлөөтэй хүн. Түүнтэй болон солонгос киноны багийн ажилчидтай хамтран шинэлэг, сэтгэл догдлуулсан кино хийх боломжийг алдахыг хүсээгүй учраас энэ кинонд дүр бүтээж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн Netflix-ийн “The Diplomats” цувралын жүжигчин Ali Ahn “Солонгос гаралтай Америк хүн болж, 20 жилийн дараа Солонгосдоо эргэн ирээд Ma Dong-seok -гийн хамтаар жүжиглэх болсон нь надад маш их бахархал төрүүлж байна” гэжээ.
“Pig Village” кино нь Ma Dong-seok -гийн багийн санаачилгаар, Солонгосын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Мөн англи хэл дээр бүтээгдэн, Хойд Америк болон дэлхийн зах зээлийг байлдан дагуулах зорилттой байгаа гэнэ.
Эх сурвалж: Korea times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!