Miss A хамтлагийн Мин зургаадугаар сард хуримаа хийнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Miss A хамтлагийн хуучин гишүүн Мин 6-р сарын 7-нд хуримаа хийх гэж байна.

Түүний сүйт хархүү, урлагийн салбарт харьяалагддаггүй бизнесмэн бөгөөд тэд 2018 онд найзынхаа тоглолт дээр анх танилцсан. Хосууд 2023 оны дөрөвдүгээр сард сүй тавьсан.

Мин өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хуримын зургууд болон солонгос, англи хэл дээрх мессежүүдийг нийтэлж, энэхүү мэдээг зарлажээ.

2010 онд охидын miss A хамтлагийн гишүүнээр уран бүтээлээ эхлүүлсэн Мин нь өдгөө ганцаарчилсан дуучин болон мюзикл жүжигчин гэдгээрээ амжилттай уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Түүний “Hit Me Up,” “ONION,” “PRIME TIME” зэрэг уран бүтээлүүд олны хүртээл болсон.

Мин 5-р сарын 31-нд шинэ сингл цомгоо гаргах бөгөөд 7-р сард ганцаарчилсан үйл ажиллагаанууд төлөвлөжээ.

#Мин #Miss A