When Life Gives You Tangerines” цувралаас хойш түүний авьяас, дүр төрхөнд татагдсан үзэгчид олон биз ээ. Хэрвээ та түүний фен бол Park Go Gum-ын жүжигчний карьераас гадна мэдэж болох сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.
1.Тэр үргэлж дуучин, хөгжмийн зохиолч болохыг хүсдэг байсан.
Park Bo-gum нь БНСУ-ын Myongji их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж төгссөн. Ахлах сургуульд байхдаа тэрээр өөрийн дуулж, хөгжим тоглож буй бичлэгүүдээ олон агентлаг руу илгээн дуучны саналууд хүлээж авч байсан. Гэсэн хэдий ч түүнд ирсэн саналууд ихэвчлэн жүжиглэх чиглэлтэй байжээ.
Тэрээр 2018 онд анхны дуу болох “Let’s Go See the Stars”-аар дебют хийжээ.
2. Түүнийг эелдэг, хүндэтгэлтэй зан чанараар нь олон хүн мэддэг.
Ихэнх байгууллага болон хамтран ажилласан хүмүүс түүний хүндэтгэлтэй, тайван зан чанарыг өндрөөр үнэлдэг. Киноны арын ажилчид “Park Go Bum үргэлж ажилчидтайгаа мэндэлдэг, маш эелдэг ааштай.” гэдэг байна.
3.Тэр BTS хамтлагийн V-тэй дотно найзууд
Park Bo-gum болон BTS хамтлагийн Kim Taehyung (V) нар нь дотно найзууд юм. Тэд “Music Bank” нэвтрүүлэгт хамтран ажиллаж байхдаа анх холбоо тогтоон хобби, сонирхол нэгтэйгээсээ болж найзалжээ. Тэднийг олон арга хэмжээнд хамт явах, хамтдаа авхуулсан сошиал медиагийн зургууд зэргээр фенүүд нь аль хэдийн мэддэг болсон.
4.Park Bo-gum “Reply 1988” цувралын дүрээрээ олон шагнал хүртэж байжээ.
Тэрээр жүжигчний гараагаа 2011 онд “Blind” киноны туслах дүрээр эхэлсэн. Харин 2013 онд “Wonderful Mama” цувралд тоглосноор олонд илүү танигдсан. Гэвч түүнийг илүү танигдуулсан кино бол “Reply 1988” байлаа. Энэхүү цувралд тэрээр шатар тоглогч Choi Taek-ийн дүрийг бүтээсэн нь олон шагналын эзэн болгож байв.
5. 2024 оны байдлаар түүний хөрөнгө ойролцоогоор 3 сая ам.доллартай тэнцэнэ.
Нэгэн цагт дампуурч байсан тэрээр одоо ойролцоогоор 2.5–3 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр Францын тансаг зэрэглэлийн брэнд Celine-ийн дэлхийн элч болж байв. Мөн ACE BED, Biotherm, Coca-Cola, Sunkist, Eider зэрэг олон брэндтэй хамтран ажиллаж байжээ. Мөн Instagram дээр ивээн тэтгэсэн бичлэгүүдээс 10,000–100,000 ам.долларын хооронд орлого олдог гэсэн мэдээлэл бий.
6. Тэр Song Hye-kyo, Kim Yoo-jung, Bae Suzy нартай үерхлийн цуурхалд өртөж байв.
7. Park Bo-gum усанд сэлэхдээ гарамгай.
Park Bo-gum бол зөвхөн дуулж, жүжиглэхээс гадна усанд сэлэлтээр ч чадварлаг нэгэн. Тэрээр Сөүл хотын Mokdong дунд сургуулийн усанд сэлэлтийн багийн гишүүн байсан.
8. Park Bo-gum нь Forbes Korea Power Celebrity жагсаалтыг тэргүүлсэн анхны жүжигчин.
2017 онд Park Bo-gum 20-иод настай байхдаа Forbes сэтгүүлийн Korea Power Celebrity жагсаалтыг тэргүүлсэн анхны жүжигчин болсон. Үүнээс хойш тэр уг жагсаалтад олон удаа багтсан ба хамгийн сүүлд 2022 онд нэрлэгдсэн байна.
Эх сурвалж: kprofiles
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!