Туркийн зуны судалгаа, шинжилгээний хөтөлбөрийн бүртгэл зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус улсын Истанбул хотноо 2025 оны 07 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулагдах Зуны судалгаа, шинжилгээний хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөрт бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.

  • Бүртгэлийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 11-ний 16:00 цаг хүртэл

Өргөдөл хүлээн авах цахим холбоос: https://pure.sabanciuniv.edu/node/add/application /зөвхөн цахимаар хүлээн авна/
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.sabanciuniv.edu/en холбоосоор нэвтэрч танилцана уу.

#судалгаа шинжилгээ