Lisa: Би түүнд хэр их хайртайгаа хэлж чадаагүй, учир нь маш их ичиж байсан


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-26

Канад улсаас гаралтай, дэлхийн алдарт дуучин Justin Bieber-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. 2010 онд гаргасан “Baby” дуугаа гаргаснаар дэлхий дахинаа алдаршиж, ялангуяа өсвөр насны охидын хайртай шүтээн болсон юм.

Тухайн үед дэлгүүрүүдэд Justin Bieber-ийн зурагтай цүнх, хувцас, гоёл чимэглэл, дэвтэр, самбар гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаалагдаж, ханын зурагт хуудас, телевизийн зар сурталчилгаанд түүгээр амьсгалдаг байв. Радиогоор түүний дуунууд эгшиглэж, сонин сэтгүүлүүд ч түүнийг онцлохгүй өнгөрөх нь ховор. Томоохон шагнал гардуулах ёслол, телевизийн нэвтрүүлгүүд ч Justin Bieber-ийг урьж, нэг ёсондоо тухайн цаг үеийг “Биберийн эрин үе” хэмээн нэрлэж байжээ. Blackpink хамтлагийн Lisa ч мөн Justin Bieber-ийн томоохон шүтэн бишрэгчдийнх нэг байжээ. Тэрээр саяхан “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байна.  

LisaJustin Bieber, Ludacris нарын хамтран дуулсан Baby дууны үгийг хүн бүр мэддэг шүү дээ, тийм биз? Бага байхдаа бүгд л Биберийн шүтэн бишрэгч байсан байх. Би Baby дууны үг бүрийг нь алдалгүй дуулж чадна шүү.

Хэдэн жилийн өмнө би түүнтэй таарч байсан. Гэхдээ зүгээр мэндлээд л өнгөрсөн. Би түүнд хэр их хайртайгаа хэлж чадаагүй ээ, учир нь би маш их ичиж байсан” хэмээн ярьжээ.

Тус ярилцлагын үеэр Lisa өглөө сэрэхдээ сонсдог дуунуудаа хуваалцсан байна. Түүний сонголтод SZA-ийн “Snooze” болон Ariana Grande-ийн “Eternal Sunshine” дуу багтсан аж. Мөн өөрийнхөө огтхон ч сонсож чаддаггүй дуугаа ч хуваалцжээ.

ТэрээрЭнэ жаахан хэрцгий сонсогдож магадгүй. Гэхдээ миний сонсож чаддаггүй дуу бол Blackpink-ийн “Boombayah” байх. Дууных нь тухай биш л дээ, харин бүжгийн хөдөлгөөн нь үнэхээр эрч хүчтэй болохоор тэр. Толгойгоо их сэгсрэх хөдөлгөөнтэй болохоор тайзан дээр бүжиглэхэд үнэхээр хүчтэй дасгал болдог” гэжээ.

Энэхүү ярилцлага Lisa-ийн анхны бие даасан цомог Alter Ego гарснаас хэдхэн долоо хоногийн дараа хийгдсэн байна. Уг цомог Billboard 200 чартын 7-р байрт, Top Album Sales чартад нэгт бичигджээ. Тэрээр энэ оны долоодугаар сард хамтлагийн гишүүдтэйгээ нэгдэж, аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ.

Эх сурвалж: Billboard

#Lisa #BLACKPINK #дуу хөгжим