Дуучин Ailee (35) өнгөрсөн жилийн наймдугаар сард жүжигчнээс бизнесмэн болсон Чой Си Хун (32)-тэй хууль ёсоор гэр бүл болжээ.
Тэднийг танил нь уулзуулж, жил гаруй үерхсэний эцэст гэрлэхээр шийдсэн байна. Хосуудын харилцааг Star News 2024 оны гуравдугаар сард анх ил болгосон бөгөөд тухайн үед Ailee өөрийн сошиал хуудсаараа дамжуулан, "Бид аз жаргалтай байна. Биднийг үргэлж дэмжээрэй. Цаг нь ирэхэд сайхан мэдээгээ өөрөө хуваалцах болно" хэмээн илэрхийлж байжээ.
Хосууд энэ оны эхээр MBC-ийн олон нийтийн шоу "Hangout with Yoo"-д хамтран амьдарч буйгаа ил болгож байсан бөгөөд тухайн үедээ аль хэдийн хууль ёсоор гэр бүл болсон байжээ.
Тэгвэл тэд 2025 оны дөрөвдүгээр сарын 20-нд хуримаа хийхээр төлөвлөжээ.
Чой Си Хун хэн бэ?
Чой Си Хун анх 2021 оны сүүлээр Netflix-ийн болзооны реалити шоу "Single’s Inferno"-гоор олонд танигдсан. Дараа нь тэрээр энтертайнмент салбараас холдож, хоол, ундаа (F&B) болон олон сувгийн сүлжээ (MCN) бизнесээ хөгжүүлэхэд төвлөрсөн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!