Red flag найзын 10 шинж


Т. Хулан | YOLO.MN
2025-03-20

Хоёр хүний ердийн харилцаа "танил" гэсэн ангиллаас "найз" гэсэн ангилалд шилжиж буй тэр мөчийг нөхөрлөл хэмээн тодорхойлж болно. Харин тэрхүү харилцааг бүтээлцэх үедээ найзынхаа зан аашийг ажиглаж, нөхөрлөлд хориотой үг, үйлдэл гаргаж байгаа эсэхийг ажиглаж шинжих нь чухал юм. Энэ удаа та бүхэндээ “хортой” найзын гаргадаг 10 үйлдлийн талаар хүргэж байна. Сайн найзаа шинжээд нэг үзээрэй.

1.Хэт их хяналт тавих

Найз тань таныг хэт их хяналт тавьж, өөрийн эрхээр байлгаж, таны үйлдэл, сонголтыг байнга шүүмжилдэг бол энэ нь анхаарал ёстой зан юм. Таны эрх чөлөөг хязгаарлах нь найзын харилцаанд “red flag” байх эрсдэлтэй.

2.Үг, үйлдлээр доромжилдог

Хэрэв найз тань байнга таныг доромжилж, түүнийгээ хошигнол хэмээн илэрхийлэх нь сөрөг нөлөөтэй. Ийм зан чанар нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж, сэтгэл зүйд сөрөг үр дагаврыг бий болгоно.

3. Хэзээ ч дэмждэггүй

Найз тань таныг амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлдэггүй, эсвэл таны амжилтыг үгүйсгэж байвал энэ нь "red flag". Найз гэдэг нь бие биенээ дэмжих, урамшуулах, жаргалтай үеийг тань хуваалцах үүрэгтэй.

4. Өөртөө хэт их анхаарал тавих

Зөвхөн өөрийн асуудлуудад анхаарлаа хандуулж, таны асуудлыг үл тоох нь нөхөрлөлийн харилцаанд сөрөг нөлөөтэй юм. Ийм найзын харилцаа тэгш бус байдлыг үүсгэж, зиндаархлыг үүсгэж болно.

5.Бусдын талаар муугаар ярьдаг

Хэрэв таны найз бусад хүмүүсийг муугаар хэлдэг бол энэ нь таныг ч адилхан муулж магадгүй гэсэн дохио юм. Ийм зан чанар нь итгэлцлийн нурааж, нэг нэгэндээ таагүй хардалтыг төрүүлдэг.

6.Идэвх оролцоогүй байдал

Найз тань хэзээ ч уулзах, хамтдаа цаг өнгөрөөх хүсэлгүй байвал энэ нь та хоёрын харилцааг холдуулдаг. Үнэхээр л та хоёр нэг нэгнийхээ чухал хүмүүс гэж боддог бол цаг зав гаргах нь нөхөрлөлийн үнэт зүйл билээ.

7. Хэт их хардалт

 Таныг харддаг, таны үйлдлийг хянаж, бусад хүмүүстэй харилцахад хязгаарлалт тавьдаг бол энэ нь маш том асуудал юм. Хардалт нь итгэлцлийн дутагдалд хүргэж,бие биедээ таагүй мэдрэмж төрүүлнэ.

8. Эелдэг бус зан

Найз тань бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв тэд эелдэг бус, хүндэтгэлгүйгээр харьцаж байвал энэ нь таныг ч адилхан хүндэтгэхгүй гэсэн дохио юм.

 9. Сэтгэл хөдлөлөө хянахгүй байх

Найз тань байнга сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй, уур хилэн, бухимдалтай байдаг бол энэ нь сэтгэл зүйн асуудалтай байж болох юм. Ийм зан чанар нь таны ч сэтгэл зүйд нөлөөлж магадгүй.

10.Уучлал гуйж чаддаггүй

Хэрэв найз тань байнга алдаагаа анзаардаггүй, уучлал гуйхгүй, бусдыг хэт шүүмжилдэг бол энэ нь та хоёрын харилцааг улам холдуулах эрсдэлтэй. Найзын харилцаа нь уучлалт, ойлголцлын үндсэн дээр байдаг гэдгийг үргэлж санаарай.

#Red flag