3x3 Азийн аваргад Монголын шигшээ багууд А, В хэсгийг толгойлно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

#3x3 Азийн аваргад оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын бүрэлдэхүүнтэй танилцаарай.

3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30-ны хооронд Сингапур улсад болно. Азийн 25 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдөх тэмцээний эрэгтэй А, эмэгтэй B хэсгийг Монголын шигшээ баг толгойлж тоглоно.

Монголын шигшээ багууд дэлхийн чансааны оноогоор үндсэн тэмцээний хэсгийн шатанд шууд уригдсан. Эрэгтэй баг А хэсэгт Сингапурын шигшээ багтай тоглоно. Хэсгийн гурав дахь баг нь урьдчилсан шатнаас тодрох юм.

Харин эмэгтэй баг B хэсэгт Тайландын шигшээ багтай тоглоно. Хэсгийн гурав дахь баг мөн урьдчилсан шатнаас тодорно.

Хэсгийн шатны хамгийн өндөр оноотой хоёр баг шөвгийн наймд шалгарах учиртай. Эрэгтэй А хэсгээс шалгарсан багууд C хэсгийн багуудтай шөвгийн наймд тоглох бөгөөд С хэсгийг Япон, Австралийн шигшээ багууд толгойлж байна.

Харин эмэгтэй B хэсгээс шалгарсан багууд D хэсгээс шалгарсан багуудтай тоглоно. D хэсгийг Австрали, Филиппиний шигшээ багууд толгойлж байна.

Дэлхийн чансааг тэргүүлж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. Ариунболдын Ананд
  2. Даваасамбуугийн Дэлгэрням
  3. Энхбатын Дөлгөөн
  4. Цогтын Отгонжаргал

Дэлхийн чансааны дэд байр Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. Бат-Эрдэнийн Ариунцэцэг
  2. Эрдэнэбаянгийн Нарангоо
  3. Муратын Булбул
  4. Онолбаатарын Хулан

#3x3