ATOX багийг ESL Challenger League-ээс хаслаа


А.Эрхэмбаяр | YOLO.MN
УРЖИГДАР

CS2-ын томоохон тэмцээнүүдийг хариуцан ажилладаг, тэмцээн зохион байгуулагч ESL-ээс Монголын "ATOX Esports" багийг "ESL Challenger League Season 49: Asia" тэмцээнээс хассан байна.

Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагын шалгалттай холбоотойгоор ийнхүү ESL өөрийн тэмцээнүүдэд орохыг нь тодорхойгүй хугацаанд түдгэлзүүлсэн байна.

ATOX ESL Challenger League-т 9-1 амжилттай дөрөвдүгээр байрт бичигдэж байсан бөгөөд тус тэмцээн нь ESL Pro League-т оролцох эрхийг олгох чухал тэмцээн байв. Тус багийн ESL Challenger League-т хийсэн өмнөх тоглолтууд устгагдаж, хүчингүй болох аж.

ATOX-ын шалгалттай холбоотой мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт гарч ESIC-ийн гишүүн байгууллага болох PGL, BLAST зэрэг тэмцээн зохион байгуулагчид холбогдох тэмцээнүүдээсээ хасаад байсан юм.

Одоогийн байдлаар ESIC-ээс шалгалтын талаарх тодорхой мэдээллийг гаргаагүй байна.

#CS2