Хөвгүүдийн хамтлагийн гуравдугаар сарын нэр хүндийн жагсаалтыг BTS тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

БНСУ-ын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын эрэгтэй хамтлагуудын брэндийн нэр хүндийн үнэлгээг зарлалаа.

Энэхүү үнэлгээг хоёрдугаар сарын 8-наас гуравдугаар сарын 8 хүртэлх хугацаанд цуглуулсан өгөгдлийг ашиглан хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээлэл, харилцан үйлчлэл болон олон нийтийн индекс зэрэгт дүн шинжилгээ хийх замаар тодорхойлсон байна.

BTS 6,980,701 оноотойгоор жагсаалтын тэргүүн байранд орсон бөгөөд өмнөх сараас оноо нь 34.54 хувиар өссөн байна.

Тус хамтлагийн түлхүүр үгсийн шинжилгээнд "Billboard," "Jimin," "j-hope" зэрэг нэрс өндөр оноо авчээ. Харин хамгийн их хамааралтай холбоотой үгсэд "record" (амжилт), "release" (гаргах), "take over" (эзлэх) зэрэг багтсан байна. Мөн эерэг-сөрөг сэтгэгдлийн харьцаа 91.59 хувийн эерэг хандлагатай гарчээ.

SEVENTEEN 5,969,482 оноотойгоор хоёрдугаар байрт орсон бөгөөд өнгөрсөн сараас оноо нь 10.16 хувиар өссөн байна.

BIGBANG 72.60 хувийн өсөлт үзүүлснээр гуравдугаар байрт орсон бөгөөд тэдний нийт оноо 4,369,863 болжээ.

SHINee 2,998,172 оноотойгоор дөрөвдүгээр байрт орсон бөгөөд өнгөрсөн сараас оноо нь 23.97 хувиар өссөн байна.

Эцэст нь THE BOYZ 2,437,895 оноотойгоор тавдугаар байрт орж, өмнөх сараас оноо нь 54.42 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

  1. BTS
  2. SEVENTEEN
  3. BIGBANG
  4. SHINee
  5. THE BOYZ
  6. BOYNEXTDOOR
  7. Stray Kids
  8. NCT
  9. EXO
  10. INFINITE
  11. ZEROBASEONE
  12. BTOB
  13. RIIZE
  14. TWS
  15. ENHYPEN
  16. ATEEZ
  17. Super Junior
  18. ASTRO
  19. MONSTA X
  20. Wanna One
  21. TREASURE
  22. HIGHLIGHT
  23. TVXQ
  24. GOT7
  25. EVNNE
  26. 2PM
  27. TXT
  28. VIXX
  29. ONF
  30. KickFlip

#boy band