A$AP Rocky-г шүүхэд өгсөн хэрэг нь түүнийг жил орчим хугацаанд хүнд нөхцөлд оруулж, амьдрал, карьерийг нь мохоох шахлаа. Гэхдээ түүнийг гэм буруугүй хэмээн шийдвэр гарчээ.
Ямар хэрэг болсон бэ?
Rocky 2021 оны арваннэгдүгээр сард Hollywood-д өөрийн хуучин найз A$AP Relli-г буудсан хэмээн буруутгагдаж байсан бөгөөд Relli-гийн хэлсэнээр сум түүний гарын хуруун дээр тусчээ.
Rocky 2022 онд баривчлагдсан ч, батлан даалтаар чөлөөлөгдсөн байв. Шүүхийн шийдвэр гарсны дараа, тэрээр "Бүх хүнд баярлалаа. Амьдралыг минь аварлаа" гэж хэлжээ.
Шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Шүүхийн танхимд 12 шүүгч (7 эмэгтэй, 5 эрэгтэй) байсан бөгөөд тэд гурван цагийн турш энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүгчид Rocky-г хуурамч буу ашигласан ба өөрийгөө хамгаалах үүднээс буудсан гэж үзэв.
Мөн үүний зэрэгцээ шүүгч прокурорууд хэрэгт нотолгоо хангалттай бүрдээгүй, эргэлзээтэй байсан гэж тооцсон ч байж болох юм.
Гол нотлох баримт ба гэрч
A$AP Relli-ийн мэдүүлэг нь прокурорын хэргийн дийлэнх хэсгийг бүрдүүлсэн. Нэг хяналтын камерт буун дуу гарч байгаа нь бичигдсэн байна. Өөр нэг нь буудалцаан болохын өмнөх хэрүүл маргааны хэсэгчилсэн бичлэг байв. Бас нэг видео нь тухайн үйл явдлыг бүдэг бадаг, тодорхойгүй харуулсан байлаа..
Релли шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр Роккиг яллахаас илүүтэйгээр хохирлоо мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Роккигийн өмгөөлөгч Жо Такопина түүнийг "худал мэдүүлэг дахин дахин үйлдсэн" гэж буруутгаж байв.
Rocky-г гэмт хэрэгт буруутгагдсан бол ямар шийтгэл хүлээх байсан бэ?
Хэрэв A$AP Rocky гэмт хэрэгт буруутгагдсан бол тэр 24 жилээр хоригдох байжээ. Тодруулбал:
A$AP Rocky-гийн цаашдын төлөвлөгөө?
Энэ жил A$AP Rocky томоохон арга хэмжээнүүдтэй. Тэрээр гуравдугаар сард Los Angeles-д болох Rolling Loud хөгжмийн фестивальд оролцохоор төлөвлөж байна.
Тавдугаар сард Met Gala үйл явдалд Леброн Жэймс, Фаррелл Уильямс нартай хамт оролцоно.
Түүнчлэн энэ зун дэлгэцийн кинонд анх удаа жүжигчний ур чадвараа харуулах бөгөөд Spike Lee-ийн найруулсан "Highest 2 Lowest" кинонд Дензел Вашингтонтой хамт гол дүрд тоглох юм.
Рианна хэрхэн оролцсон бэ?
Шүүх хурал эхлэхээс өмнө Рианна шүүхэд оролцох эсэх нь томоохон асуулт байсан. Тэрээр эхэндээ нууцлаг байдлаар оролцож байсан боловч дараа нь хуралд үргэлж суух болж, сүүлд нь шүүхийн танхимд хөвгүүд болох 2 настай RZA Athelston Mayers болон 1 настай Riot Rose Mayers нарыг шүүх хуралд авчирч, бүх хүмүүсийг гайхшруулсан.
Тэд гэм буруугүйн баяраа тэмдэглэхээр олон тооны гэрэл зурагчдын дундуур жийп машинд сууж явжээ.
A$AP Rocky ба A$AP Relli-гийн маргаан:
Энэхүү хэрэг нь Нью-Йорк дахь ахлах сургуульд эхэлсэн. Эхэндээ A$AP Relli нь Rocky-ийг "Always Strive and Prosper" буюу A$AP бүлэгт урьж байсан ч, Rocky-ийн амжилт олсны дараа тэдний хооронд маргаан үүссэн.
Хэргийн өдөр буюу 2021 оны 11-р сарын 6-нд Relli болон Rocky нар Лос Анжелес хотын Hollywood дүүрэгт байрлах W зочид буудлын ойролцоо уулзсан даруйдаа маргалдаж, зодоон болсон бөгөөд энэ үеэр Rocky түүн рүү хоёр удаа буудсан гэж Relli мэдүүлсэн байдаг. Relli түүнийг буудахыг өдөөн хатгасан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хуралд оролцсон бусад оролцогчид:
Шүүгч Марк Арнольд шүүхийн танхимд зураг авахыг зөвшөөрч, олон нийтэд шүүхийн үйл явцыг нээлттэй үзэх бүрэн боломжийг олгосон нь хүмүүсийн талархлыг хүлээсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!