“Apple” компани “Vision Pro” төхөөрөмждөө хиймэл оюуны функцүүд нэвтрүүлнэ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-02-17

Сайжруулалтыг энэ долоо хоногоос эхлэн хөгжүүлэгчдэд зориулсан бета хувилбараар ашиглах боломжтой.

“Apple” компани “Vision Pro” төхөөрөмждөө “Apple Intelligence” үйлчилгээ болон, зочин хэрэглэгчдэд зориулсан шинэчлэгдсэн горим, орон зайн контентууд нэмэхээр төлөвлөж байна.

Тус компани “Vision OS 2.4” программ хангамжийн шинэчлэлийн хүрээнд эдгээр функцүүдийг дөрөвдүгээр сарын эхээр хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Сайжруулалтыг энэ долоо хоногоос эхлэн хөгжүүлэгчдэд зориулсан бета хувилбараар ашиглах боломжтой юм байна.

“Vision Pro” дээрх “Apple Intelligence” үйлчилгээ нь “Writing Tools” интерфейс, “Genmojis” болон “Image Playground” программ зэрэг стандарт функцүүдийг агуулна. Ингэснээр “Apple” анх удаа “iPhone”, “iPad” болон “Mac”-аас бусад төхөөрөмжид хиймэл оюуны функцүүдийг нэвтрүүлж байна.

“Vision Pro” нь “Mac M2” чип, 16 гигабайтын санах ойтой тул төхөөрөмж дээрх хиймэл оюуны боловсруулалтыг дэмжих боломжтой болжээ.

#Vision Pro