Уучлаарай! Та энэхүү сонжоог ганцхан удаа бөглөх боломжтой!
1
2
3
4
5
6
7
8
9
10
  1. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Олон нийтийн сүлжээ, интернетэд өөрийн мэдэлгүй олон цагаар сууснаа хараад гайхдаг уу?

  2. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Интернетэд суусан цагаа бусдад багасгаж хэлэх эсвэл нуух тохиолдол байдаг уу?

  3. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Гар утас, компьютер, таблет ашиглаж буй цагаа багасгах гэж оролддог уу?

  4. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Гар утас, компьютер, таблет ашиглаж байхад тань хэн нэгэн саад болох үед уурлаж, бухимддаг уу?

  5. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Дэлгэцийн урд удаан хугацаагаар суухад гар, хуруу бадайрах, нүд аргах, хүзүү, нуруу хөших зэрэг шинж тэмдэг илэрдэг үү?

  6. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Интернет, видео тоглоом, олон нийтийн сүлжээнд зарцуулсан цаг хугацаандаа харамсдаг уу?

  7. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Та тохиромжгүй үед олон нийтийн сүлжээ, интернетэд орох тохиолдол байдаг уу? Жишээлбэл: хичээлийн дундуур, ажлаа хийж байхдаа, хооллохдоо, чухал арга хэмжээний үеэр гэх мэт.

  8. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Орой унтахынхаа өмнө гар утас, компьютер, таблет ашигладаг уу?

  9. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Интернетэд холбогдох боломжгүй үедээ фэйсбүүк, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээгээ байнга шалгамаар санагддаг уу?

  10. Дэлгэцийн донтолтод өртсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Нойрмоглосон үедээ эсвэл унтаж байхдаа гар утсаа шалгах гэж байн байн сэрдэг үү?

  • ХЭВИЙН

    Та дэлгэцийн донтолтод өртөөгүй байна. Хүн бүрд дэлгэц ширтэх, интернет, олон нийтийн сүлжээ ашиглах тодорхой хэмжээний хэрэгцээ бий. Таны хариулсан хариултуудаас харахад та дэлгэцийг зохистой хэмжээнд ширтдэг ба өөрийгөө хянах чадвартай нэгэн юм.

  • ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ

    Та дэлгэцийн донтолтод өртөж болзошгүй нөхцөл байдалд байна. Хэдий та дэлгэцийн хор хөнөөлийн талаар мэддэг ч заримдаа өөрийн мэдэлгүй удаан хугацаагаар дэлгэц ширтэх, олон нийтийн сүлжээгээр хэсүүчлэх үе байдаг. Энэ нь удаан хугацааны турш үргэлжилбэл та дэлгэцэд донтох эмгэгтэй болж болзошгүй гэсэн үг юм. Гэвч энэхүү тест нь таныг дэлгэцийн донтолттой эсэхийг зуун хувь тодорхойлох боломжгүй учир...

  • АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

    Та дэлгэцийн донтолтод өртөх өндөр эрсдэлтэй байна. Таны хариултуудаас харахад танд дэлгэцийн донтолтын үеийн нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Энэ нь стандарт хугацаа буюу дэлгэцийг 6-гаас дээш цаг тогтмол ширтэх үед илэрдэг шинж тэмдгүүд юм. Гэвч энэхүү тест нь таныг дэлгэцийн донтолттой эсэхийг зуун хувь тодорхойлох боломжгүй учир сэтгэцийн эрүүл мэндийн эмчид хандахыг зөвлөж байна.

  • ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

    Та дэлгэцийн донтолтод өртөх МАШ өндөр эрсдэлтэй байна. Таны хариултуудаас харахад танд дэлгэцийн донтолтын үеийн нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Энэ нь стандарт хугацаа буюу дэлгэцийг 6-гаас дээш цаг тогтмол ширтэх үед илэрдэг шинж тэмдгүүд юм. Гэвч энэхүү тест нь таныг дэлгэцийн донтолттой эсэхийг зуун хувь тодорхойлох боломжгүй учир сэтгэцийн эрүүл мэндийн эмчид хандахыг зөвлөж байна.