Чех улсын Усти-над-Лабем хотноо 59 дэх удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн төгөлдөр хуурчдын нэр хүндтэй “Virtuosi per musica di pianoforte” олон улсын уралдаан-д Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын тэнхимийн сурагчид амжилттай оролцож, эх орон, сургуулийнхаа нэрийг олон улсын тайзнаа өндөрт өргөлөө.
🥈 I ангилал – МӨНГӨН МЕДАЛЬ
МУК-ын 3а ангийн сурагч Д.Урин
Мэргэжлийн багш: Ц.Мягмарцэрэн
🥉 I ангилал – ХҮРЭЛ МЕДАЛЬ
МУК-ын 3а ангийн сурагч Г.Бүрд
Мэргэжлийн багш: Ш.Гүльфайруз
🏅 IV ангилал – ТУСГАЙ БАЙР
МУК-ын 10а ангийн сурагч Н.Саруул
Мэргэжлийн багш: Н.Ганчимэг
Мөн уралдааны хоёрдугаар шатанд Цэлмүүн, Ж.Нарансүлд, О.Анунгоо, Ариуннандин шалгарсан амжилт үзүүллээ.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР, Шаталсан сургалттай Мэргэжлийн урлагийн их сургууль






192











