ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийг “жинхэнэ суут ухаантан” хэмээн магтаж, хиймэл дагуулын технологийн асуудлаар түүнтэй ойр харилцаатай байдаг тухайгаа мэдэгджээ.
Энэ мэдэгдлийг тэрээр Москвад болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн байна. Уулзалтын үеэр Путин Оросын хиймэл дагуулын интернэт төслийн нэг болох “Рассвет”-ийн талаар ярьсан бөгөөд уг систем нь хиймэл дагуулуудаар дамжуулан интернэт түгээх зорилготой аж.
Путин “Илон Маск бол суут ухаантан, жинхэнэ суут хүн. Бид Америкийн түншүүдтэй, тэр дундаа ноён Масктай ойр харилцаатай байна” гэжээ.
Маскийн Старлинк систем нь түүний үүсгэн байгуулсан SpaceX компанийн нэг хэсэг билээ. Харин SpaceX энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Путиний хэлснээр Оросын Рассвет болон Старлинкийн хиймэл дагуулууд тойрог замд хоорондоо саад болохоос сэргийлэхийн тулд Илон Масктай ойр байх нь чухал аж.
Одоогоор Старлинкийн 13 мянган хиймэл дагуул хөөргөсөн бол цахим хяналтын мэдээллээр Рассветийн ердөө хэдхэн арван хиймэл дагуул тойрог замд байна.
Харин Украин улс Оросын довтолгооны үеэр холбоо харилцаагаа хадгалахад Старлинк системд ихээхэн түшиглэж иржээ.
Өнгөрсөн долоо хоногт Украины цэргийнхэн Старлинкийн холболтын асуудалтай тулгарсан бөгөөд Илон Маск SpaceX үйлчилгээг зориудаар хязгаарласныг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: BBC


242











