Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ.
JDS тэтгэлэгт хөтөлбөр нь ирээдүйн манлайлагчид, бодлого боловсруулагчдыг бэлтгэх, Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцах боломжийг олгох зорилготой.
JDS хөтөлбөр нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм.
Магистр: 11-р сарын 25 (Лхагва) хүртэл
Доктор:12-р сарын 22 (Мягмар) хүртэл

Танилцуулга семинар :
- 10-р сарын 15 (Пүрэв) 12:00-13:30 (Цахимаар)
- 10-р сарын 22 (Пүрэв) 19:00-20:30 (Танхимаар/ Монгол-Япон төвд)
- 10-р сарын 29 (Пүрэв) 19:00-20:30 (Судалгааны төлөвлөгөө бичих арга зүйн лекц семинар / Танхимаар, Монгол-Япон төвд) ※JDS төгсөгч танилцуулга хийнэ
- 11-р сарын 7 (Бямба) 11:00-12:30 (Цахимаар)
- 11-р сарын 12 (Пүрэв) 19:00-20:30 (Танхимаар/ Монгол-Япон төвд)
Бүх танилцуулга семинар дээр хөтөлбөрийн төгсөгч оролцож, өөрийн туршлагаа хуваалцна.
Элсэлтийн шалгуур, бүрдүүлэх материал, өргөдөл гаргах журам болон хөтөлбөрийн хуваарийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.
JICE JDS Төслийн Монгол дахь Оффис
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 6-р хороо, Монгол-Япон төвийн байр, 201 тоот


194











