Зориг сангийн ууган бөгөөд хамгийн нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг болох “Залуу манлайлал хөтөлбөр” 24 дэх удаагаа албан ёсоор зарлагдлаа. 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй тус хөтөлбөр нь ажлын гараагаа эхлүүлж буй залуу мэргэжилтнүүдийн хувь хүний болон манлайллын ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд өдгөө салбар бүрд амжилттай ажиллаж буй 470 гаруй төгсөгчдийг эгнээндээ нэгтгээд байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар
Монгол болон олон улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудтай лекц, уулзалт, танилцах аяллын хүрээнд цогц танилцана.
Салбар бүрийн тэргүүлэх туршлагатай манлайлагчдаас суралцаж, ижил хүсэл тэмүүлэлтэй залуус болон төгсөгчдийн хүчирхэг хүрээлэлд нэгдэнэ.
Нийгмийн оролцоо, манлайлал, багаар ажиллах болон харилцааны ур чадвараа бодитоор сайжруулна.
Хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, ур чадвартаа тулгуурлан 3-4 багт хуваагдаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах бодит төсөл санаачлан хэрэгжүүлнэ. (Өнгөрсөн хугацаанд оролцогчид нийт 88 гаруй нийгмийн хөгжлийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.)
Хөтөлбөр хэрхэн явагддаг вэ?
Ажлын бус цагаар буюу долоо хоногт нэг удаа лекц, сургалт, хэлэлцүүлэг болон төслийн уулзалтууд зохион байгуулагддаг тул үндсэн ажлынхаа хажуугаар хамрагдах бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалт нь анкетын шалгаруулалт болон ганцаарчилсан ярилцлага гэсэн үе шаттайгаар явагдаж, шилдэг 20–25 залууг шалгаруулдаг.Өргөдөл хүлээн авах хугацаа:
Тавигдах шаардлага:
- 25 хүртэлх настай байх
- Их, дээд сургууль төгссөн байх
- Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой байх
- Улаанбаатар хотод оршин суудаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх
Өргөдөл хүлээн авах хугацаа:
- Онлайн өргөдлийн маягт: form.jotform.com/zorigfoundation/ylp-24
- Эцсийн хугацаа: 2026 оны 12-р сарын 6-ны 23:59 цаг хүртэл
Зориг сангийн ууган бөгөөд хамгийн нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг болох “Залуу манлайлал хөтөлбөр” 24 дэх удаагаа албан ёсоор зарлагдлаа. 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй тус хөтөлбөр нь ажлын гараагаа эхлүүлж буй залуу мэргэжилтнүүдийн хувь хүний болон манлайллын ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд өдгөө салбар бүрд амжилттай ажиллаж буй 470 гаруй төгсөгчдийг эгнээндээ нэгтгээд байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар
Монгол болон олон улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудтай лекц, уулзалт, танилцах аяллын хүрээнд цогц танилцана.
Салбар бүрийн тэргүүлэх туршлагатай манлайлагчдаас суралцаж, ижил хүсэл тэмүүлэлтэй залуус болон төгсөгчдийн хүчирхэг хүрээлэлд нэгдэнэ.
Нийгмийн оролцоо, манлайлал, багаар ажиллах болон харилцааны ур чадвараа бодитоор сайжруулна.
Хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, ур чадвартаа тулгуурлан 3-4 багт хуваагдаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах бодит төсөл санаачлан хэрэгжүүлнэ. (Өнгөрсөн хугацаанд оролцогчид нийт 88 гаруй нийгмийн хөгжлийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.)
Хөтөлбөр хэрхэн явагддаг вэ?
Ажлын бус цагаар буюу долоо хоногт нэг удаа лекц, сургалт, хэлэлцүүлэг болон төслийн уулзалтууд зохион байгуулагддаг тул үндсэн ажлынхаа хажуугаар хамрагдах бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалт нь анкетын шалгаруулалт болон ганцаарчилсан ярилцлага гэсэн үе шаттайгаар явагдаж, шилдэг 20–25 залууг шалгаруулдаг.

204