AI технологийн хэрэглээ олон салбарт хурдацтай нэмэгдэхийн хэрээр урлагийн салбарт ч нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болсон. Өдгөө олон дууны клипэнд AI технологийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь олон маргаан дагуулж байна.
Түүнчлэн одоогоор AI-аар бүтээсэн нэгэн дуу Солонгосын хөгжмийн чартыг тэргүүлж байна.
Харин саяхан AI технологийн оролцоотой нэгэн бүтээл олны анхаарлыг татжээ. Хар жагсаалтад орсон жүжигчний нүүрийг AI-аар сольж, драмыг дахин гаргажээ
Тодруулбал, Хятадын жүжигчин Zheng Shuang-ийн дүр төрхийг AI нүүр солих технологиор өөрчилж, түүний нүүрний оронд жүжигчин Wang Zhuyue-ийн царайг оруулсан байна.
Гэвч энэ нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулжээ. Үүний дараа Wang Zhuyue уучлалт хүсэж, нүүр солих технологийг ашиглахыг өөрөө зөвшөөрсөн гэдгээ хэлсэн бөгөөд цаашид ийм зүйл дахин давтагдахгүй гэж мэдэгдсэн байна.
Zheng Shuang-ийн тухай

Zheng Shuang 2009 онд Хятадын энтертайнмент салбарт хөл тавьж, "Meteor Shower" цувралын шинэчилсэн хувилбарт тоглосноор олонд танигдсан. Тэрээр тус бүтээлээрээ 25 дахь удаагийн "China TV Golden Eagle Awards"-д “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн бөгөөд уг шагналын түүхэнд энэ төрөлд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болсон байна.
Гэвч 2021 онд түүний карьер хүнд цохилтод оржээ. Гол асуудал нь тэрээр гэрлээд нөхөртэйгээ хоёулаа хүүхэдтэй болохыг хүссэн тул тээгч эхээр тээлгэсэн. Хятадад тээгч эхээр өөрсдийн үрээ тогтоолгон төрүүлүүлэх нь хууль бус байдаг тул Америкт хуримаа хийсэн. Гэвч.долоон сарын дараа нөхрөөсөө салсан жүжигчин эмэгтэй “Би лав хүүхэд өсгөж чадахгүй. Өргүүл эсвэл авхуул гэсэн хариу өгсөн” байна. Харин эрэгтэй нь “Авхуулах хэрэггүй ээ. Би өсгөнө” хэмээжээ.

Эцэстээ залуу ганцаараа хоёр хүүхэд өсгөх болсон. Хятад руу хоёр хүүхдээ аваад явахыг хүссэн ч визний асуудлаас болоод хуучин эхнэртэйгээ хамт л авч явах боломжтой. Гэвч эмэгтэй хамтран асуудалд оролцохоос татгалзсан. Нөхөр нь уурлаад олон нийтэд бүх өөрсдийн болсон явдлаа дэлгэчихжээ.
Үүний дараа Zheng Shuang-тай холбоотой татварын асуудал, гэрээтэй холбоотой маргаан зэрэг дуулиан гарч, улмаар түүнийг хар жагсаалтад оруулсан байна.


20022






