Төрсөн өдөр бол дэлхий даяар тэмдэглэгддэг онцгой баяр. Гэхдээ зарим төрсөн өдрүүд бусад өдрөөсөө хамаагүй ховор байдаг гэнэ. Календарт байх бүхий л өдрүүд хэн нэгний төрсөн өдөр байдаг ч яагаад ч юм тодорхой нэгэн өдрүүдэд төрсөн хүмүүс бусдаасаа арай бага тохиолддог нь сонирхол татам.
Та өөрийнхөө төрсөн өдрийг нийтлэг гэж бодож байна уу эсвэл ховор гэж байна уу? Аль нь ч байлаа гэсэн доорх ховорхон тохиох төрсөн өдрүүдийн жагсаалтад таны онцгой өдөр байхгүй байлаа гээд таныг онцгой нэгэн биш гэсэн үг огтоос биш гэдгийг санаарай.
12-р сарын 25

Жилийн төрөх магадлал хамгийн багатай өдөр бол 12-р сарын 25 юм. Гэсэн ч АНУ, Их Британи, Австрали, Канад болон Мексик зэрэг улсуудын хувьд энэ өдөр хүүхэд олох статистик нь өндөр байдаг. Үүний цаад шалтгааныг баярын уур амьсгалтай холбож тайлбарладаг байна.
12-р сарын 31

12-р сарын 31 нь баярын өдөр тул эмнэлгийн ажилчдын тоо багасаж, төлөвлөгдсөн кесар хагалгаанууд цөөрдөг. Энэхүү үзэгдэл нь Скандиваны орнууд, Их Британи, АНУ, Сейшелийн арлууд, Австрали зэрэг улсуудад түгээмэл ажиглагддаг.
Эдгээр орнуудад 12 сарын 31-нд төрсөн хүмүүсийн тоо бусад газруудынхаас бага бөгөөд хэрвээ хэн нэгэн шинэ он гарах тэр л үдэш төрсөн бол үнэхээр ховор төрсөн өдөртэй гэсэн үг байх нь.
01-р сарын 01

Энэ өдөр төрсөн хүмүүс дэлхий даяар ховорт тооцогддог ч Украйн, Монгол, Узбекстан, АНУ зэрэг улсуудад бүр ч ховор тохиолддог. Мөн уг өдөр төрөгсдийг аз үргэлж дагаж явдаг гэж үздэг байна.
12-р сарын 24

Ам дамжсан яриагаар бол 12-р сарын 24-нд төрөгсөд өөрсдөдөө азыг дагуулж явдаг хэмээдэг. Та энэ өдөр төрсөн хүмүүстэй Англи, Скандиваны орнууд, Австрали зэрэг улсуудад барагтаа л таарахгүй болов уу.
02-р сарын 29

02-р сарын 29 нь дөрвөн жилд нэг л удаа тохиолддог ч хамгийн ховор төрсөн өдрийн жагсаалтыг тэргүүлдэггүй. Гэсэн ч ховор төрсөн өдрийн тоонд зүй ёсоор орно. Ялангуяа Ирланд, Лихтенштайн, Кувейт, Мексик, Хятад, Мальдивын арлууд зэрэг газруудад 02-р сарын 29-нд төрөгсөд өдрийн од шиг цөөн.
01-р сарын 02

Ихэнх хүмүүс жилийн эхний өдрүүдэд төрсөн хүмүүсийг удирдагч байхаар заяагдсан гэж итгэдэг. Хэдийгээр энэ нь бүх хүний хувьд үнэн биш байж болох ч жилийн эхэнд төрөгсөд ховор байдаг гэдэг нь үнэн.
Яг яагаад эдгээр өдрүүдэд цөөхөн хүүхэд төрдөг нь тодорхойгүй ч хүмүүс баярын, завгүй өдрүүдээр хүүхдээ төрүүлэхээс зайлсхийдэгтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглал байдаг.
12-р сарын 26

Ерөнхийдөө том зургаар харахад 12 сард төрөлтийн тоо бага байдаг. Тийм ч учраас 12 дугаар сарын өөр нэгэн өдөр жагсаалтад маань байраа эзэлж байна.
04-р сарын 01

04-р сарын 01 нь ховор төрсөн өдөрт тооцогдох бөгөөд ялангуяа бөмбөрцгийн хойд хагас буюу Орос, Нидерланд, Молдов, Португал, Грек гэх мэт улсуудад тун ховор.
Яг яагаад уг өдөр төрсөн хүүхдүүдийн тоо цөөхөн байдаг шалтгааныг гаргаж ирээгүй ч хэн л хүүхдээ инээдмийн баярын өдөр төрүүлэхийг хүсэх вэ дээ? Та төсөөлөөд үз л дээ. Өнөөдөр миний төрсөн өдөр хэмээн найзууддаа хэлэхэд хэн ч итгэхгүй байна гээд.
Хамгийн сонирхолтой нь эл өдөр төрсөн ихэнх хүмүүс спорт, биеийн хөгжлийн салбарт алдар цуутай байдаг гэнэ шүү.
11-р сарын 27

Герман, Словак, АНУ, Лихтенштайн, Уругвай, Нью Каледони зэрэг улсуудад уг өдөр төрсөн хүмүүс ховор байдаг. Үүнээс бид Хойд болон Өмнөдийн сэрүүн бүсэд 11-р сард төрөх хүүхдийн тоо харьцангуй бага байдаг гэдгийг харж болно.
11 сарын 27-нд төрсөн ихэнх одууд соёлын салбарт томоохон нөлөөллийг үзүүлсэн А жагсаалтын одод байдаг. Мөн 11 сард төрөгсөд сэтгэл гутралд орох магадлал бага байдаг хэмээн судалгаагаар нотлогджээ.
11-р сарын 23

Судалгаагаар 11 сард төрсөн хүмүүсийг зүрх судасны өвчлөлөөр өвчлөх магадлал хамгийн бага байдаг гэнэ. Тиймээс ч уг сард төрсөн хүүхдүүд бусдаасаа арай л эрүүл чийрэг байдаг байна.
11-р сарын 25

11-р сарын 25-нд төрсөн хүмүүс тийм ч их байдаггүй бөгөөд ялангуяа хүйтэн, сэрүүн бүсийн орнуудад энэ нь бүр ч элбэг тохиолддог.
Гэсэн ч уг өдөр төрсөн алдартнууд ихэвчлэн аймшгийн, триллер төрлийн кинонд дүр бүтээж, хандивын үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.
10-р сарын 31

Арван сард маш олон хүмүүс төрдөг ч гэсэн 10-р сарын 31 буюу аймшгийн баяраар төрсөн хүмүүс маш ховор байдаг. Энэ нь магадгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ жилийн хамгийн аймар өдөр төрүүлэхээс цааргалдагтай холбоотой ч байж болох юм.
Тэгсэн ч эл өдөр төрсөн хүмүүст ямар нэгэн онцгой өгөгдөл байдаг нь анзаарагддаг. 10-р сарын 31-нд төрсөн алдартай хүмүүс нь уг өдөр төрөгсдийг урлагийн өндөр мэдрэмжтэйг харуулдаг бөгөөд судалгаагаар аймшгийн баяраар төрөгсдийг хавар, өвлийн улиралд төрсөн бусад хүмүүсээс илүү удаан амьдардаг гэдгийг нотолжээ.
Эх сурвалж: businessday



645






