Өнөөдөр WorldSkills Shanghai 2026 ур чадварын уралдааны эхний өдөр. Олон сарын бэлтгэл, хөдөлмөрийн дараа Монгол Улсаа төлөөлөн оролцож буй манай 12 оролцогч 12 ур чадвараар дэлхийн тавцанд ур чадвараа сорьж эхэллээ.
Монголын багийн оролцогчид:
1. Барилгын бүтээц, угсралт /хуурай хийц/ төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Б.Батбаатар, эксперт багш Г.Батмөнх
2. Барилгын бүтээц, угсралт /өрөг угсралт/ төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Ц.Баттүвшин, эксперт багш О.Наранбаатар
3. Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн /график дизайн/ төрлөөр ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа политехник коллежийн суралцагч Ц.Индра, эксперт багш Ц.Цэвэлсүрэн
4. Гагнуур төрлөөр ШУТИС--ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа политехник коллежийн суралцагч Г.Номин, эксперт багш М.Батбаяр
5. Химийн процессын тоног төхөөрөмж, ашиглалт /химийн технологи/ төрлөөр ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор их сургууль-Коосен коллежийн суралцагч Э.Саруултөгөлдөр, эксперт багш Х.Оюун-эрдэнэ
6. Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ /автомашин засвар/ төрлөөр ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн суралцагч Д.Дэлгэрмөрөн, эксперт багш Д.Ариунболд
7. Хоолны үйлчилгээ /тогооч/ төрлөөр Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн суралцагч Т.Өсөх-Эрдэнэ, эксперт багш Э.Ганзориг
8. Хэрэглээний программ /механик инженер CAD/ төрлөөр Техник, технологийн политехник коллежийн суралцагч М.Түвшинсанаа, эксперт багш С.Батбаатар
9. Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт /цахилгаан угсралт/ төрлөөр Баянхонгор аймаг дахь политехник коллежийн суралцагч У.Түвшинбуян , эксперт багш А.Ганбат
10. Барилгын бүтээц, угсралт /мужаан/ төрлөөр Техник, технологийн политехник коллежийн суралцагч П.Ууганбаяр, эксперт багш Э.Бат-өлзий
11. Барилгын сантехник, хоолой угсралт /сантехник/ төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Б.Ууганбаяр, эксперт багш Б.Сайнхүү
12. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ /CNC токарь/ төрлөөр ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харьяа политехник коллежийн суралцагч С.Эрхэмбилэг, эксперт багш Г.Энхбат
Өнөөдөр Монголын багийн төдийгүй 68 улс, бүс нутгаас хүрэлцэн ирсэн 1,400 орчим залуусын олон сарын хөдөлмөр, бэлтгэлээ дэлхийн тавцанд харуулах мөч эхэлж байна.







3442






