Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэдэг… үнэхээр тийм гэж үү?
Австралийн “хүнийг нүүр царайгаар нь уншигч” хэмээн нэрлэгддэг Алан Стивенсийн үздэгээр хүний нүүрний төрх, онцлог нь тухайн хүний зан чанарын талаар олон зүйлийг илэрхийлж чаддаг байна.
Тэгвэл Стивенсийн шалгуураар BTS-ийн V-ийн нүүр царай түүний талаар юу өгүүлж байна вэ?
1. Өөртөө итгэх итгэл
Нүүрний өргөнийг урттай нь харьцуулсан харьцаа нь тухайн хүний өөртөө хэр итгэлтэй байдлыг илэрхийлдэг гэж үздэг байна.
Нүүр нь нарийвтар хүмүүс буюу өргөн нь уртынхаа 60 хувиас бага байдаг хүмүүс илүү болгоомжтой хандлагатай байдаг. Харин өргөн нүүртэй, өөрөөр хэлбэл өргөн нь уртынхаа 70 ба түүнээс дээш хувьд хүрдэг хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг гэнэ.

V-ийн нүүрний харьцаа түүнийг “өөртөө итгэлтэй” ангилалд оруулж байна. Үнэнийг хэлэхэд, ийм царайтай байж өөртөө итгэлгүй байна гэж юу байх вэ дээ?
2. Нөхөрсөг байдал
Нүдний дээд хэсгээс хөмсөг хүртэлх зайг нүдний өндрөөс харьцуулж үзэхэд тухайн хүний хэр зэрэг нөхөрсөг, нийтэч болохыг тодорхойлж болно гэж үздэг.
Хөмсөг нь нүднээсээ харьцангуй өндөр байрлалтай хүмүүс хувийн орон зайгаа илүү эрхэмлэдэг бол хөмсөг нь намхан байрлалтай хүмүүс бусадтай илүү ойр дотно харилцах хандлагатай байдаг гэнэ.

Нийтэч, олон хүнтэй амархан нийцдэг V-ийн хөмсөг харьцангуй өндөр байрлалтай байгаа нь тэр хэзээ, хэнтэй харилцахаа өөрөө сонгох дуртай, хувийн орон зайгаа эрхэмлэдэг болохыг илтгэж байна.
3. Тэвчээр, хүлээцтэй байдал
Нүд хоорондын зай өргөн байх тусам тухайн хүн бусдын алдааг илүү тэвчээртэй хүлээж авдаг гэж үздэг байна.

V-ийн нүд харьцангуй өргөн зайтай байрладаг тул энэ шалгуураар тэр бусдын алдаанд илүү хүлээцтэй ханддаг хүмүүсийн ангилалд багтаж байна.
4. Хошин шогийн мэдрэмж
Стивенсийн үздэгээр хамрын доорх хонхорхой буюу дээд уруул хүртэлх хэсгийн урт нь хүний хошин шогийн мэдрэмжтэй холбоотой гэнэ.
Дээд уруул хүртэлх энэ хэсэг урт хүмүүс ёжилсон, егөөдсөн, хошин мэдрэмжтэй байх хандлагатай байдаг бол богино хүмүүс нь шулуун, ажил хэрэгч, илүүц зүйлд орооцолдох дургүй, юмсыг тойруулалгүй хэлдэг гэж үздэг байна.

Харин инээдмийн хаан V-ийн хувьд энэ хэсэг нь харьцангуй урт талдаа аж.
5. Өгөөмөр зан
Одоо уруулыг нь харцгаая.
Дээд уруул нь зузаан хүмүүс үг, үйлдлээрээ бусдад илүү ихийг өгөх, халамжлах хандлагатай байдаг бол дээд уруул нимгэн хүмүүс илүү дуу цөөтэй, товч тодорхой байдлаар өөрийгөө илэрхийлдэг гэнэ.

Энэ шалгуураар бол V-ийн уруул ч бас түүний сайхан сэтгэл шигээ өргөн, өгөөмөр ажээ. Тэр гишүүд болон шүтэн бишрэгчдээ халамжлахдаа хамгийн түрүүнд санаачилга гаргадаг нэгэн гэж нийтлэлд онцолжээ.
6. Дэлхий ертөнцийг харах өнцөг
Стивенс нүдний давхраа нимгэн эсвэл бараг мэдэгдэхгүй хүмүүсийг “шийдэмгий, үйлдэлд төвлөрсөн”, харин давхраа нь илүү тод хүмүүсийг “аливааг задлан шинжилдэг” хүмүүс гэж тодорхойлдог.

V-ийн нүдний давхраа харьцангуй нимгэн талдаа байгаа нь түүнийг их бодож суухаасаа илүү үйлдэл хийдэг хүн болохыг илтгэж байгаа аж.
7. Татах хүч, харизма
“Нүд бол сэтгэлийн цонх” гэж зүгээр ч нэг хэлдэггүй байх.
Нүдний өнгө болон гүн нь хүний харизмтай холбоотой гэж үздэг. V шиг харизмтай хүмүүс ихэвчлэн илүү гүн, бараан өнгийн нүдтэй байдаг бөгөөд тийм нүд рүү нь харахад бүр живчихмээр санагддаг гэнэ.

Тэгэхээр V-ийн харцнаас зугтах аргагүй нь ч аргагүй юм байна.


457






