
Жил бүр амьтанд хайртай хүн бүрийг нэг дор цуглуулдаг Be Pawsitive өдөрлөг энэ жил “Миний амьтан - миний гэр бүл” сэдвийн дор зохион байгуулагдана. Бидний өдөр бүрийн амьдралд өнгө нэмдэг хайртай амьтад маань онцгой зочноор оролцож буй нь энэ жилийн онцлог юм.
Тэдний дундаас өөрийнхөөрөө олны хайрыг татаж, хүмүүсийн өдөр бүрийг аз жаргалтай болгодог PAW Influencer-үүдтэй танилцаарай.
- Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай
- Хэзээ: 2026 оны 9 сарын 12 15:00–17:00
Энэ өдөр та хайртай амьтантайгаа хамт ирээд:
- Амьтнаа зөв, хариуцлагатай тэжээх талаар хэрэгтэй зөвлөгөө авах
- Амьтантайгаа хамт хөгжилтэй тоглоом, уралдаан тэмцээнд оролцох
- Өөрийн болон бусдын амьтантай зөв харилцах талаар суралцах
- Амьтантайгаа холбоотой дурсамж, түүхээ бусадтай хуваалцах
- Амьтанд хайртай, ижил сэтгэлтэй хүмүүстэй танилцаж, нөхөрлөх
- Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах










