Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  • 1.1 www.yolo.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авиа агуулсан контентуудыг бүхэлд нь "Монгол Контент" ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл, журамд нийцүүлэн уг сайтыг ашиглах шаардлагатай ба хэрэв дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
  • 1.2 "Монгол Контент" ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөл, сайтын агуулга, бүтэц, хэлбэр загвар зэрэгт урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
ХОЁР. ОЮУНЫ ӨМЧ
  • 2.1 Yolo.mn сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалтаар баталгаажсан болно.
  • 2.2 www.yolo.mn сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. "Монгол Контент" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
  • 2.3 Хэрэглэгч нь www.yolo.mn сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
ГУРАВ. БАРААНЫ ТЭМДЭГ
  • 3.1 Yolo.mn сайтад нийтлэгдсэн, " Монгол Контент " ХХК-нд хамааралтай бараа үйлчилгээний хүрээнд эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгүүд нь тус компаний өмчид тооцогдоно.
  • 3.2 www.yolo.mn сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.
ДӨРӨВ. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН КОНТЕНТ
  • 4.1 www.yolo.mn сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдийн мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • 4.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.
  • 4.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй.
ТАВ. ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • 5.1 www.yolo.mn сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  • 5.2 www.yolo.mn сайтад байршуулсан сурталчлуулагч байгууллагын зартай холбоотой хэрэглэгч болон сурталчлуулагч байгууллагын хооронд үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд www.yolo.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГАА. ХУГАЦАА
  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2016 оны 04-р сарын 04-өөс эхлэн мөрдөгдөх болно.