Есдүгээр сарын 29-нд Сөүл хотын Гангнам дүүрэгт Жессигийн насанд хүрээгүй шүтэн бишрэгч А түүний хамт зураг авахуулах хүсэлт гаргасан боловч Жессигийн хажууд байсан нэгэн хүн үг хэлээр доромжлон, биед нь халдсан хэрэг гарсан. Жесси уг халдлагыг зогсоохыг оролдсон ч удалгүй тухайн газраас явсан. Тухайн үйл явдлын дараа Жесси халдлага үйлдсэн хүнтэй танил бус гэж мэдэгдсэн.
Өчигдөр буюу аравдугаар сарын 23-нд Жесси өөрийн Instagram хуудаснаа уучлалт гуйжээ.
"Жесси байна.
Юуны өмнө энэ үйл явдалд өртсөн хохирогч болон тэдний гэр бүлийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.
Миний зохисгүй авир, хандлага, хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь хохирогч гэлтгүй олон хүнийг хохироосон.
Би үүнд хэдэн мянган удаа харамссан. Цаг хугацааг буцаах юмсан. Хэрвээ би хохирогчтой зургаа авахуулж, хохирогчийг хамгаалахын тулд илүү их зүйлийг хийж, шууд цагдаад хандах эсвэл зохих ёсоор уучлалт гуйсан бол хохирогч ийм их зовохгүй байх байсан. Би үүний хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Намайг уучлах боломжгүй гэдгийг би мэднэ. Гэсэн хэдий ч би алдаагаа засч, хожимдсон байсан ч хохирогчид туслах болно.
Дахин хэлэхэд хэтэрхий оройтсон ч гэсэн уучлалт гуйж байна. Миний буруу байсан" гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх