MBTI нь Карл Юнгийн сэтгэл зүйн онол дээр тулгуурлан хүний зан чанарыг тодорхойлдог. Өөрийн MBTI-аа мэдэх нь өөрийгөө ойлгох болон бусадтай харьцах харилцаанд тусалдаг. Нийтдээ 16 төрөлд хуваагддаг бөгөөд энэ удаагийн нийтлэлээр дотогшоо зан чанарыг илэрхийлсэн MBTI-уудын эерэг талыг хөндсөн онцлог шинжүүдийг хүргэж байна.
INTP зан чанар
Бүтээлч байдал, зохион бүтээх чадвараараа бусдаас ялгарч чаддаг. Энэ төрлийн зан чанартай хүмүүсийг логик сэтгэгчид гэж нэрлэдэг бөгөөд тэд бүтцэд дүн шинжилгээ хийх дуртай. Ийм төрлийн зан чанартай хүмүүс Шерлок Холмс шиг ялгаа болон зөрчлийг олж харах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнд худал хэлнэ гэдэг бүтэхгүй санаа юм. Тэд шударга байдлыг эрхэмлэдэг. Юмсыг бүх талаас нь бодож үзэн олон санаа, онолуудаар дүүрэн байдаг. Ийм зан чанартай хүмүүс өөрсдийн бүтээлч чадвар, нээлттэй сэтгэлгээг ашиглан эргэцүүлж, бүх талаараа төлөвшсөн аз жаргалтай хүмүүс байх нөөц бололцоог бүрэн хөгжүүлж чаддаг байна.
INTJ зан чанар
Энэ төрлийн зан чанартай хүмүүс өөрсдөд нь сонирхолтой ямар ч сэдвийг сурах, эзэмших чадвар сайтай байдаг. Тэд аливаа зүйлийг хийхдээ илүү сайн арга замыг эрэлхийлэх хандлага их бөгөөд түүнийгээ хийхийн тулд дүрэм зөрчих эсвэл хүлээн зөвшөөрөгдөхгүй байх эрсдэлээс айдаггүй. Харин ч үүнээс таашаал авдаг. Мөн өөрсдийн ухамсар, логик, хүсэл зориг зэрэг бүх хүчин чадлаа дайчлан ажилдаа зорилготой ханддаг. Утгагүй дүрэм журам мөрдөхийг шаардах эсвэл хагас дутуу шүүмжлэх байдлаар тэднийг удаашруулах оролдого хийх нь тухгүй санагдуулдаг. Өөрсдийн хурц ухаанаараа алдартай бөгөөд тэдний нухацтай гадаад төрхний цаана ихэвчлэн хурц, гайхалтай ёжтой хошин шогийн мэдрэмж оршдог. Өөр нэг онцлог шинж нь нэр хүндтэй байхаас илүү зөв байхыг илүүд үздэг.
INFJ зан чанар
Тэд бусдаас ялгарч, үргэлж өөрчлөлт хийхийг хүсдэг. Ийм зан чанартай хүмүүс үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг бөгөөд тэд өөрсдийн зөв гэж бодсон зүйлээ хийж дуусгах хүртлээ сэтгэл амардаггүй. Магадгүй тэдний зан чанар маш ховор төрлийнх учраас санаатай ч бай, үгүй ч бай өөрсдийгөө дийлэнх хүмүүсээс өөр гэж мэдэрдэг. Бусдыг сэтгэл санааг өргөж дэмжихдээ өөрсдийн бүтээлч байдал, төсөөлөл, мэдрэмж зэрэг давуу талаа ашиглаж байдаг нь давуу тал болдог. Тэд дотогшоо чиглэсэн байж болох ч бусадтай гүн гүнзгий, ойр дотно харилцаатай байхыг эрхэмлэдэг. Ийм зан чанартай хүмүүсийн хувьд амьдралын хамгийн үр өгөөжтэй талуудын нэг нь тэр зорилгоо эрэлхийлж, дараа нь түүнийгээ олоод шударгаар биелүүлэхийг эрмэлзэх явдал байдаг.
INFP зан чанар
Тэдний онцлог шинжүүд нь энэрэнгүй, бусдыг шүүмжилдэггүй, бусдын яриаг сонсоход үргэлж бэлэн байдаг чадвар юм. Хэн нэгэн тэдэнд сэтгэлээ нээх эсвэл ярилцах үед тэд сонсоод, туслахыг нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авдаг. Мэдрэмжтэй, үнэн зөвийг эрхэмлэдэг зан чанартай тул энэ төрлийн хүмүүс өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх боломжийг хайх хандлагатай байдаг. Зөв зүйл хийх гэсэн нь зан чанараа дагаад хаа явсан газраа өрөвч зөөлөн, сайхан сэтгэлтэй байж чаддаг.
ISTJ зан чанар
Энэ төрлийн хүмүүс өөрсдийн итгэл даах зан чанар, стресстэй нөхцөлд ч шантрахгүй, логиктой байх чадвараараа гэр бүл болон нийгэмд нэр хүндтэй байдаг. Ерөнхийдөө тэд алдаагаа хурдан хүлээж авдаг бөгөөд энэ нь тэднийг сайхан харагдуулахгүй байсан ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэдний хувьд шударга байдал нь бусдын анхаарлыг татахаас хамаагүй чухал бөгөөд тэд бусдад ямар нэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд худал хэлэхээс илүү өөрсдийн ухамсарт үнэнч байхыг илүүд үздэг. Цөлд ч шантрахгүй, логиктой байх чадвар нь хамгийн том онцлог нь юм. Мөн ажлын өндөр ёс суртахуунтай, үүрэг хариуцлагаа ухамсарлах мэдрэмжтэй маш сайн байдаг байна.
ISFJ зан чанар
Тэд олон талын авъяастай, чадварлаг ба ажилсаг зан чанарын төрөл. Хэдийгээр тэд эмзэг мэдрэмтгий, халамжтай ч гэсэн маш сайн аналитик чадвартай бөгөөд нарийн ширийн зүйлсийг сайн анзаардаг. Хүмүүстэй харилцах чадвар өндөр учир бат бөх нийгмийн харилцаатай байх хандлагатай байдаг. Тэдний хамгийн том онцлог шинж чанаруудын нэг бол үнэнч байдал юм. Нөхөрлөл эсвэл харилцаагаа хүчин чармайлт дутсанаас болж замхран одохыг зөвшөөрөх нь ховор. Тэд үүрэг хариуцлагыг өөр дээрээ аваад, бусдын хүлээлтийг давахын тулд чадах бүхнээ хийдэг. Мөн ийм төрлийн зан чанартай хүмүүс бүх зүйлд нямбай ханддаг.
ISTP зан чанар
Энэ зан чанарыг хүмүүс бүтээн бий болгох, алдааг олж засварлах, туршилт болон туршлагаар дамжуулан шинэ санаануудыг судалдаг. Тэд асуудалд гүнзгий орж, сайн, муу аль ч хариу байсан шударга талыг л хүлээн зөвшөөрдөг. Тусламжийн гараа сунгах, ялангуяа өөрсдийн анхаарал халамж тавьдаг хүмүүсдээ туслахыг эрмэлздэг. Ийм зан чанартай хүмүүс төрөлхийн бүтээгч байдаг бөгөөд төслөөс төслийн хооронд нүүж, хөгжилтэй байхыг илүүд үзэж, орчин тойрноосоо суралцдаг.
ISFP зан чанар
Энэ төрлийн зан чанартай хүмүүсийн хувьд амьдрал бол өөрөө өөрийгөө илэрхийлэх уран зураг. Өнөөдөр юу өмсөхөөс эхлээд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх хүртэл өөрсдийнх нь өвөрмөц хувь хүн хэн болохыг тод томруунаар илэрхийлдэг. Эрэл хайгуул хийх, өдөр тутмын амьдралдаа баяр баясгалан олж авах чадвараараа сонирхолтой хүмүүсийн тоонд багтаж чаддаг. Тэд амьдралд уян хатан, дасан зохицох маягаар ханддаг. Энэ уян хатан сэтгэлгээ нь тэднийг гайхалтай тэвчээртэй, нээлттэй болгодог. Ийм зан чанартай хүмүүс өөрсөдтэй нь санал нийлэхгүй эсвэл амьдралын тэс ондоо хэв маяг сонгодог гэх мэт янз бүрийн хүмүүсээр дүүрэн ертөнцөд амьдрах үнэхээр дуртай.
Эх сурвалж: 16personalities
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх