Ямар ч төрлийн эсээнд эш татаж болохуйц эшлэлүүд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

Ямар ч төрлийн эсээнд сэдэвтэйгээ холбогдсон эшлэл оруулснаар эсээний бүтцийг сайжруулж, хэр их судалгаа хийсэн цар хүрээг харуулж өгдөг. Мөн эсээг бичихэд илүү академик бичих ур чадварт хөтөлдөг билээ. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр түгээмэл сэдэвтэй эсээнүүдэд эш татаж болохуйц эшлэлүүдийг хүргэе.

“Боловсрол бол дэлхийг өөрчлөж болох хамгийн хүчирхэг зэвсэг  юм. Хэн ч чамаас булааж чадахгүй зүйл бол сурах.”-Nelson Mandela

“Чиний унасан эсэх нь биш, боссон эсэх нь л чухал”-Vince Lombardi

“Амьдрал үнэхээр энгийн. Гэхдээ бид амьдралыг төвөгтэй байхыг шаарддаг.”-Confucious

“Хүнээс булааж болохгүй ганц л зүйл бий. Тэр нь хүний эрх чөлөө  тэр дундаа өгөгдсөн нөхцөл байдалд өөрийн хандлагаа сонгох, өөрийнхөөрөө шийдвэр гаргах эрх чөлөө.”-Victor Frankel

“Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий

Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй”- Б.Ренчин

“Бүхий л зүйл таны эсрэг байгаа мэт санагдах үед онгоц нисэхдээ салхи сөрж нисдэгийг санаарай”-Henry Ford

“Амжилт ихэвчлэн түүнийг хайж чадахгүй, завгүй хүмүүст ирдэг.”-Henry David

“Хэнд ч муу зүйл бүү хий, бүгдийг хайрла гэхдээ цөөн хэдэд нь итгэ.”-William Shakespeare

“Би салхины чиглэлийг өөрчилж чадахгүй ч завийн далбааг хүрэх цэгт очиход залуурдаж чадна.”- Jimmy Dean

“Шалгуургүй амьдрах нь амьдралын үнэ цэнэ биш.”-Socrates

“Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн сайн ашиг авчирдаг.”-Benjamin Franklin

“Хатуу үг гэдэг бие эсгэдэггүй ч сэтгэл исгэдэг айхтар хурц хутга.”-Б.Лхагвасүрэн

 “Ирээдүй бол мөрөөдлийнхөө гоо үзэсгэлэнд итгэдэг хүмүүсийнх юм.”-Eleanor Roosevelt

“Сайн ажиллах цорын ганц арга бол хийж буй ажлаа хайрлах явдал юм.”-Steve Jobs

 “Хүний юу хийж бүтээх нь юмыг хүлээж авах чадвар болон өөртөө итгэх үнэмшлээр л хязгаарлагдана.”- Napoleon Hill

“Амжилт нь аз жаргалын түлхүүр биш. Аз жаргал бол амжилтын түлхүүр.”-Albert Schweitzer

“Мөрөөдлөө үргэлж сана. Учир нь мөрөөдөлгүйгээр амьдрал бол нисч чадахгүй, далавч нь гэмтсэн шувуу адил.”-Langston Hughes

“Өөрчлөлт бол амьдралын мөн чанар юм. Бүх цаг үеийн хамгийн том нээлт бол хүн хандлагаа өөрчлөх замаар ирээдүйгээ өөрчилж чаддаг явдал юм.”-Oprah Windfrey

“Надад хэн зөвшөөрөл олгох биш хэн намайг зогсоож чадах вэ гэдэг л асуулт байна.”- Ayn Rand

 “ Чи зурж чаддаггүй ш дээ” гэж бодогдох үед зураад л эхэл удалгүй тэр бодол алга болно.-Vincent Van Gogh

“Бид зөвхөн бодлоороо л хязгаарлагддаг. Харин бид уран сэтгэмжээ ашиглаж чадвал бидний боломж хязгааргүй болно. “-Jamie Paolinetti

 “Бид дурласан үедээ жинхэнэ амьд оршдог. Хайр гэдэг бүх хил хязгаарыг даван туулах гайхалтай мэдрэмж юм.”-Aristotle

Эх сурвалж: Adobe

#эсээ #эшлэлүүд