“МИНИЙ ГЭР, МИНИЙ МУЗЕЙ” уралдаанд 16-18 насны хүүхдүүд оролцоно


YOLO.mn | YOLO.MN
2024-10-18

"МИНИЙ ГЭР, МИНИЙ МУЗЕЙ" уралдаанд эх орондоо болон гадаад улсад суралцаж, амьдарч байгаа 16-18 насны хүүхэд бүр оролцох боломжтой.

Уралдаанд оролцогчид өөрийн гэрт хадгалагдаж байгаа үнэт зүйлээ сонгон авч, түүнд холбогдох түүх, хууч яриа зэргийг сурвалжлан тодруулж, өөрөө, эсхүл гэр бүлийн гишүүний хамт тайлбарлаж, видео контент хийх юм.

Тус уралдаан нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа танин мэдэх, гэр бүлийн үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

ХУГАЦАА:

Уралдааныг 2024 оны 10 дугаар сарын 1-ээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулна.

Бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@culture.gov.mn цахим шуудангаар илгээсэн байна. Илгээхдээ эцэг, эхийн нэр, өөрийн нэр, суралцаж буй сургуулийн хаяг, өөрийн болон эцэг эх, асран хамгаалагч утасны дугаар, цахим шуудангийн хаягаа заавал бичнэ.    

БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:

  • Оролцогчид өөрийн гэрт хадгалагдаж байгаа үнэт зүйлээ сонгон авч, түүнд холбогдох түүх, хууч яриа зэргийг сурвалжлан тодруулж, өөрөө, эсхүл гэр бүлийн гишүүний хамт тайлбарлаж, видео контент хийнэ.
  • Видео контент хийхээр сонгон авах үнэт зүйл нь гэр бүлийн хувьд үнэ цэнтэй эд зүйл байна. /Жишээ нь гэрэл зураг, бичгийн дурсгалт зүйл, гоёл чимэглэлийн зүйлс, хувцас, ахуйн багаж хэрэгсэл, бэлэг дурсгал, урлагийн бүтээл гэх мэт/ Харин материаллаг үнэ цэнэ өндөртэй эд зүйлийг аль болох оруулахгүй байхыг эрмэлзэх.
  • Видео контентод үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг үгүйсгэж гутаасан, дайн түрэмгийлэл, садар самуун болон архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх зүйлсийг сурталчилсан, угсаатны бүлгийн үнэт зүйлсийг ялгаварлан гадуурхсан үзэл санаа бүхий агуулга оруулахгүй.    

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Видео контентын үргэлжлэх хугацаа 2-3 минут байна. 
  • Видео контентод уралдааны хугацаанд хийсэн дүрс бичлэгийг ашиглана. Дүрс бичлэгийг ямар ч техник ашиглан хийж, цахим орчинд нээлттэй программ хэрэглэн монтаж хийж болно.
  • Видео контент нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.
  • Видео контентод гэр бүлийн гишүүдээсээ оролцуулж, үнэт зүйлсээ тайлбарлаж, таниулж болно.
  • Видео контентод бүтээлийн нэр, оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалт болон талархлын үг, оролцогч өөрийгөө танилцуулсан хэсэгтэй байна. 
  • Видео контент нь Full HD, Video resolution: 1920x1080, Dolby digital audio, 2:0 техникийн шаардлагад нийцсэн байна.

ШАГНАЛ:

  • 1 дүгээр байр – 1, “Өргөмжлөл”, 3.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • 2 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 2.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • 3 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 1.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Тусгай байр – 7, “Талархал”, тус бүр 500.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл.

Нэг оролцогч нэг бүтээлийг уралдаанд ирүүлнэ.

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

#МИНИЙ ГЭР, МИНИЙ МУЗЕЙ #уралдаан