Диснейн дүрүүд одоо цагт


Т.Онон | YOLO.MN
2024-10-17

TikTok-д @vanotyarts хаягтай зураач Yudie нь Диснейн дүрүүдийг орчин үеийн гоо сайхны стандартад нийцүүлэн дахин бүтээснээрээ интернэтэд алдаршаад байна. Юдийгийн хамгийн их тархсан видеонуудын нэг болох Рапунзелийн тухай гайхалтай дахин дүрсэлсэн бичлэг 17 сая үзэгчтэй болж, бидний гоо сайхны талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдсөн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

1. Belle (Beauty and the Beast)

Белийн даашинз нь энгийн загвар, хормогч, сонгодог үсний засалтаараа Францын өнгөрсөн үеийн загварыг тусгадаг. Энэхүү дүр төрхийг шинэчлэхийн тулд зураач Белийн үсийг урт, шулуун болгож, хэрэв тэр өнөөдөр амьдарч байсан бол хэрхэн харагдахыг төсөөлүүлсэн байна. Нэмж дурдахад түүний хувцасны хормогчийг тайлж, дэгжин, цэнхэр өнгийн даашинзыг сонгосон нь Беллд шинэлэг, орчин үеийн мэдрэмжийг өгөхийн зэрэгцээ дүрийнхээ анхны мөн чанарыг хүндэтгэсэн хэвээр байна.

2. Rapunzel (Tangled)

Tangled кино нь 1780-аад оны үед өрнөж буй үйл явдлыг харуулах бөгөөд Рапунзелийн даашинз нь том мөр, корсетоороо тэр үеийн загварын чиг хандлагыг илтгэж байна. Зураач түүнд загварлаг, шинэчлэгдсэн үс засалт өгч, мөрөн дээр нь нарийн тодотгол оруулснаар түүний дүр төрхийг өөрчилжээ. 

3. Elsa (Frozen II)

Frozen II киноны Эльзагийн дүр нэлээд орчин үеийн мэт санагдаж байсан ч зураач үс засалтыг нь өөрчилснөөр түүнд шинэлэг имэйжийг төрүүлжээ. Тэрээр Эльзаад загварлаг богино үсний засалтыг сонгон  "гялтгануулж" өгсөн бөгөөд энэ нь түүний гадаад үзэмжид орчин үеийн өнгө төрхийг нэмсэн байна.

4. Ariel (The Little Mermaid)

"Бяцхан лусын дагина" киноны Ариэлийн ягаан даашинз нь 1830-аад оны загвараас санаа авсан байдаг. Ариэлийн дүр төрхийг орчин үеийн хэв маягтай болгон богино цамц өмсгөсөн байна. Нэмж дурдахад түүний  шулуун үс нь илүү орчин үеийн уур амьсгалыг оруулав. 

5. Cinderella (Cinderella)

Үнсгэлжингийн сонгодог үс засалт нь долгионоороо алдартай боловч уран бүтээлч шинэлэг, орчин үеийн дүр төрхийг өгөхийн тулд шулуун хэв маягтай болгов. Ийнхүү өөрчлөгдсөн үсний засалттай болоод авсан Синдерелла чихэндээ ээмэг зүүжээ.

6. Ariel (The Little Mermaid)

Ариэлийн хуримын даашинзны тухай ярихад анхны загвар нь том ханцуйтай байдаг. Даашинзыг орчин үеийн хэв маягаар дахин төсөөлж, том ханцуйг нь гялалзсан нарийн ширийн зүйлсээр чимэглэсэн нарийхан, тунгалаг ханцуйгаар сольж, даашинзанд шинэлэг, өхөөрдөм дүр төрхийг өгчээ. Ариэлийн үсийг мөн шинэчилсэн бөгөөд нүүр будалт нь ч түүний шинэ дүр төрхийг мэдэгдэхүйц сайжруулжээ.

7. Anna (Frozen II)

"Frozen II" кино нь 1840-1850 оны үйл явдлыг харуулах бөгөөд Аннагийн хэв маягт Норвегийн уламжлалт хувцас ихээхэн нөлөөлсөн. Энэ нь түүний хувцаслалтанд маш сайхан туссан байдаг. Анхны дүр төрх нь үнэмлэхүй гоо  загвартай байсан ч зураач Аннад гоёмсог үсний засалт тохоож, моодны зүүлт нэмснээр түүнийг илүү орчин үеийн болгожээ. Эдгээр жижиг өөрчлөлтүүд нь Аннагийн дүрд хөгжилтэй, шинэчлэгдсэн өөрчлөлтийг авчирав.

8. Jasmine (Aladdin)

Жасминий хувьд илүү зоримог, хүнд нүүр будалтаар дүр төрхийг нь сайжруулсан. Шинэчлэгдсэн хувилбар нь түүний үзэсгэлэн гоо дүр төрхийг улам тодруулсан байна.

9. Mulan (Mulan)

Энэхүү орчин үеийн шинэчлэлт нь түүний дүрд шийдэмгий хурц уур амьсгал нэмсэн ханцуйны өвөрмөц шивээсийг багтаасанд оршино. Шивээсний хажуугаар Муланы үсийг уртасгаж, түүнийг илүү дэгжин дүр төрхтэй болгожээ.

10. Moana (Moana)

Эцэст нь хэлэхэд, Моана, түүний төрөлхийн гоо үзэсгэлэнг тодотгосон элдэв янзын хувиргалт оруулсан байгаа. Үсийг гоёмсог бүтэцтэй хэвээр үлдээсэн бөгөөд түүний эрч хүчтэй зан чанарынх нь тодотгол бүхий орчин үеийн сүлжээстэй үс засалтыг сонгожээ. Нэмж дурдахад, гар дээрх гоёмсог шивээс нь түүний гадаад төрх байдалд сэтгэл татам ач холбогдлыг нэмж, өв уламжлал, соёлтой нь хүчтэй холбоотой болохыг харуулж байна.

#Yudie #Disney Characters