СУИС-аас сэтгүүлчээр сурч буй оюутнуудад эсээ бичлэгийн уралдаан зарлалаа


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

“СУИС-ийн Кино Телевиз Медиа Урлагийн Сургууль” болон “Балдорж” сан хамтран сэтгүүлзүйн хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдаан нь сэтгүүл зүйн салбарын залуу судлаачдыг дэмжих, сэтгүүлчийн бичих арга барил, ур чадварыг төлөвшүүлэх зорилготой аж.

Сэдэв: “Эх нутаг нэгэн эрдэнэ”, “Мод эрдэнэ”, “Цаасан шувууны үлгэрт хүний ёс зүйн талаар өгүүлсэн нь”

Шаардлага:

  • Дээрх гурван сэдвээс сонгон бичих
  • Эсээ бичлэгийн хэв маяг, хэл найруулгын шаардлагыг хангасан байх
  • Асуудал дэвшүүлэн дүгнэсэн байх
  • 1000-аас дээш үгтэй байх
  • Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх
  • Бичвэртээ “Chicago 17th" стандартыг баримталсан байх

Хүлээн авах хугацаа: 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Бүрдүүлэх материал: Оролцогч эсээг өөрийн CV, цээж зургийн хамт файлаар msuac.sbma@gmail.com цахим хаяг руу илгээнэ.

Шалгаруулах хугацаа: 2024 оны 12-р сарын эхний долоо хоногт шалгаруулалтын дүнг танилцуулна.

Шагналын сан:

  • I байр - 1, Өргөмжлөл, 500.000 мянган төгрөг
  • II байр - 1, Өргөмжлөл, 300.000 мянган төгрөг
  • III байр - 1, Өргөмжлөл, 200.000 мянган төгрөг

 

#эсээ бичлэгийн уралдаан #уралдаан