Оюутан, сурагч бүрт байх хэрэгтэй аппликейшнууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-10-15

Нэг л мэдэхэд завтай цагаараа интернетийн давалгаан дунд автан утсан дээрээ хий дэмий олон цагийг өнгөрөөчихдөг шүү дээ. Гэхдээ тэр цагуудын хэдхэн минутыг ашиглаад өөрсдийн хичээлийн мэдлэгээ бататган, оюун ухаандаа хөрөнгө оруулвал мэдлэгийг чинь хэчнээн их тэлнэ гээч. Магадгүй одоо л цагаа үр бүтээлтэй өнгөрөөхгүй бол дараа нь харамсал төрж мэднэ шүү. Тийм учраас оюутан, сурагч бүрт туслах аппуудыг санал болгож байна.

Stay focused

Анхаарал сарниулах хүчин зүйлсийг арилгах зорилгоор хэрэглэж болох апп юм.  Ерөнхийдөө үр ашиггүй зүйлд зарцуулж буй утсан дээрх цаганд хяналт тавьдаг. Утасны нийт хэрэглээ болон утсаа хэрхэн үр бүтээмжтэй ашиглах талаар чиглүүлж өгөхөд тусална.  Хичээл хийж байгаад утсаа оролдоод эхэлвэл түүнд хяналт тавин буцаад хичээлээ хийхийг шаардана.

Үнэ: Үнэгүй

Habitica

Тоглоомын аргыг ашиглан суралцах үр бүтээмжээ дээшлүүлэн энгийн хялбараар тоглох аргаар суралцаж болно. Хичээлээ хийж, даалгавраа биелүүлэхээр орох бүрт шагнал авч, урамшуулдаг. Шаргуу хөдөлмөр бүрийхээ төлөө үнэлэгдэн шагнахдах дуртай хэн бүхэнд зориулсан апп юм.

Үнэ: Үнэгүй

Hemingway Editor

Ихэвчлэн их сургуулийн оюутнууд ашиглахад тохиромжтой. Англиар өгүүлбэрүүдийг товч бөгөөд тодорхой бичих чадварт туслана. Өөрийн бичсэн эссэ болон ямар ч төрлийн бичвэрийг энэ аппад оруулснаар дүрмийн алдаа, өгүүлбэрийн бүтэц зэргийг засаж өгдөг маш хэрэгтэй апп юм.

Үнэ: Үнэгүй

ProWritingAid

Илүү дүрмийн хувьд сайн хувилбарыг бичихэд тусалдаг. Дүрмийн талаар  их мэдээллийг авч болох ба түүн дээрээ тулгуурлан унших чадвараа хөгжүүлэх боломжтой. Үгийн сонголтын хувьд өргөн сонголтыг санал болгодог. Microsoft Word болон Google Docs гээд бусад ямар ч програмтай холбон ашиглах боломжтой.

Үнэ: Үгний хязгаарлалтайгаар үнэгүй.

AppBlock

Хичээл хийж байхдаа утсаа унтраах нь тохиромжтой гэж боддог олон хүмүүс байдаг. Гэхдээ гэнэтийн дуудлага, чухал зүйл утсаар чинь холбогдог ирэх боломжтой шүү дээ. Тэгвэл энэ апп нь таны тохируулсан хичээлийн үеэр анхаарал сарниулахыг хорих зорилготой юм. Утсаа тохируулсан цагаар сонгосон аппуудаа түгжиж болно гэсэн үг.

Үнэ: үнэгүй

Quizlet

Шалгалт дөхөөд ирэхээр стрессдэх тохиолдол цөөнгүй бий. Энэ апп нь хөгжилтэй хэв маягаар асуулт, хариултыг флаш картын аргаар шалгалтанд бэлтгэх боломжийг олгодог.  Хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн учраас шалгалтын асуултуудын хүндрэлтэй хэсгийг дахин хийлгэн тогтоолгох давуу талтай.

Үнэ: 14 хоног үнэгүй. Дараа нь 3,99 доллар.

Todiost

Хичээл болон бусад зүйлсийн төлөвлөгөөг эмх цэгцтэйгээр зохион байгуулах боломжийг олгодог. Утасны note-тэй төстэй мэт санагдаж болох ч гэлээ энэ апп нь илүү хөгжилт сайтай бөгөөд хэрэгдэхэд маш хялбар. Эхлээд төлөвлөгөөгөө гаргасан тохиолдолд таныг удирдан чиглүүлэхэд маш том дэмжлэг өгдөг апп юм шүү.

Үнэ: Үнэгүй

Dualingo

Хэл сурч буй хүн бүрт заавал байх ёстой апп. Нийтдээ 40 хэлийг сурахад дүрэм, сонсгол, унших болон ярих гээд олон төрлийн дасгалуудыг хийлгэн өөрийн хурдаар ахиц гаргахад тусалдаг. Онооны систем, бусад хүмүүстэй харьцуулсан онооны жагсаалт зэргээр өөрийн ахицаа мэдэх боломжтой.

Үнэ: Үнэгүй. Зарим Pro version-үүд үнэтэй.

Forest

Сургалтын үйл явцыг хянахад маш тохиромжтой. Энэ апп дээр ажиллаж байхдаа мод ургуулна. Энэ нь таны үр бүтээмжийг дүрслэн харуулж байдаг. Хэрвээ өөр апп руу орох юм бол ургуулсан мод шууд үхдэг. Тиймээс өөр зүйлд анхаарал хандуулахгүй байх боломжийг бий болгодог.

Үнэ: Сарын 1.99 доллар

#application #хэрэгтэй аппууд