Гэрээс гарах бүртээ “Өнөөдөр юу өмсөх вэ”, “Энэ хувцас надад зохиж байгаа болов уу” гэж эргэлзсээр л байна уу. Тэгвэл та бүгдэд зориулж загварлаг хувцаслалтын санаа авч болохуйц долоон инстаграм хаягийг танилцуулж байна.
Загварлаг хувцаслалтаас гадна өөрт байгаа хувцсаа хэрхэн тохируулж өмсөх, ямар өнгийг ямар өнгөтэй хослуулах зэрэг хувцаслалтын олон мэдрэмжийг танд өгөх болно.
@Angieyooo
Дагагчдын тоо: 252 мянга
Өдөр тутмын энгийн бөгөөд эмэгтэйлэг хувцаслалтын санааг энэ аккаунтаас харж болно. Их сургуулийн оюутнууд буюу залуухан охидын хувьд заавал дагах хаяг юм.
@Natalikim
Дагагчдын тоо: 445 мянга
Дэгжин, оффис хувцаслалтад дуртай эмэгтэйчүүдийн заавал дагах хаяг. Оройн хоолонд гарахдаа ямар даашинз өмсөж болохыг ч харж болох юм. Мөн хувцаслалтаас гадна нүүр будаг, эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгдөг тул дагахад буруудах зүйлгүй.
@Zoe.b3an
Дагагчдын тоо: 566 мянга
Энэ бол өөрийн гэсэн содон стиль дүр төрхтэй өсвөр насны охин. Канад улсын иргэн тэрээр инстаграм хаягтаа 566 мянган дагагчтай аж. Сонирхолтой загварлаг хувцаслах, шинэ стиль туршихыг хүсэж буй өсвөр үеийн охид энэ хаягийг дагахаа мартуузай.
@Jennierubyjane
Дагагчдын тоо: 85 сая 400 мянга
Blackpink хамтлагийн гишүүн Женниг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өмссөн хувцас, зүүсэн цаг, цүнх гээд бүх зүйл нь хэдхэн минутанд зарагдаж дуусаж цаашлаад шинэ тренд үүсгэдэг билээ. Түүнээс өдөр тутмын хувцаслалт болон загварын чиг хандлагыг харах боломжтой.
@Ani.maar
Дагагчдын тоо: 300 мянга
Энэ инстаграмаар зочлох үед цаанаасаа л бие даасан, хүчирхэг эмэгтэйн аураг мэдрэх болно. Албаны хувцаслахдаа юу өмсөх вэ гэж эргэлзэх бүртээ энэ хаяг руу орж хувцас загварын санаа аваарай. Өөрийнхөө хувцас загварын учрыг олохгүй, нэг л болж өгөхгүй байвал тус хаяг руу зочлоод нэг үзээрэй.
@Kerina.wang
Дагагчдын тоо: 1сая 500 мянга
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Түүн шиг заавал шинэ хувцас авч өөрийгөө санхүүгийн асуудалд оруулах хэрэггүй. Өөрт байгаа хувцсаа хэрхэн загварлагаар өмсөж болохыг тус хаяг харуулах болно. Мөн нэг хувцсаа хэдэн янзаар өмсөх эсвэл ямар хувцсыг алинтай нь хослуулвал илүү дэгжин харагдаж болохыг ч туршиж үзүүлдэг тул сонирхолтой байх болно.
@Sooyaa__
Дагагчдын тоо: 79 сая 500 мянга
Blackpink хамтлагийн хамгийн загварлаг том эгч. Тэрээр загварын салбарын тэргүүлэгч “Dior” брендийн гүнж гэдгээрээ алдартай. Болзоонд явахдаа, найзуудтайгаа уулзахдаа, үдэшлэгт очихдоо юу өмсөхөө мэдэхгүй бол түүний энгийн, тав тухтай хэр нь дэгжин хувцаслалтуудаас санаа авч болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх