"The Times Higher Education World University Rankings"-д 2024 онд дэлхийн 108 орны 1907 их сургууль хамрагджээ. Дэлхийн их сургуулиудын зэрэглэлийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings”-д Монголын их сургуулиудаас анх удаа МУИС эрэмбэлэгдэж, чансаагаараа (1501+)-д жагсжээ. Тус байгууллага нь боловсролын хамгийн ач холбогдолтой мэдээллийг дэлхий нийтэд хүргэх зорилготой юм.
"The Times Higher Education World University Rankings"-д 2024 онд дэлхийн 108 орон, бүс нутгийн 1907 их сургууль хамрагджээ.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг:
-Жил бүр өөрийн үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоож, олон улсын их, дээд сургуулиудыг эрэмбэ чансааг тогтоодог. МУИС энэ эрэмбийг биелүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллалаа. Жилд дунджаар эрдэм шинжилгээний 200 орчим өгүүллэг хэвлүүлж байж олон улсад эрэмбэлүүлэх эрхийг авдаг.
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд:
Монгол анх удаа МУИС олон улсын байгууллагаар эрэмбэ тогтоолгож байгаа нь манай улсын дээд боловсролын салбар томоохон үр дүн авчирна гэж найдаж байна. Төрийн болон төрийн бус өмчит бусад сургуулиуд олон улсад эрэмбээ тогтоолгох замыг тавих сайн талтай.
Дэлхийн дээд боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөрөө ойролцоо түвшинд явуулах, мэдлэгээ хуваалцах, дэлхийн бусад их дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарсан өгүүллэг хэвлүүлэх зэрэг ач холбогдлыг Монгол дээд боловсролын салбар авчирна гэж үзэж байна гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх