Олон цаг унтсан хэрнээ огт амарсан мэдрэмж авахгүй эсвэл бага цаг унтсан хэрнээ өглөөг эрч хүчээр дүүрэн угтах өдрүүд таньд тулгарч байсан уу? Тэгвэл энэ нь хэр их гүн нойр авч буйтай холбоотой юм.
Олон мэргэжилтнүүд өдөрт 7-8 цаг гэж зөвлөдөг ч хүн бүрийн унтах хугацаа бага зэрэг өөр өөр байдаг байна. Нийт унтах хугацаандаа биш чанартай нойрны хугацаанд гол утга учир байгаа юм. Чанартай нойр нийтдээ 4-5 циклт явагддаг. Чанартай нойр авахыг хүсвэл нойрны циклийг ойлгох нь чухал юм. Тэгвэл нойрны циклийн талаар сонирхоцгооё.
Нойрны цикл
Нойрны цикл нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн 4 хэсгээс тогтдог. Нэг цикл дунджаар 90 минут үргэлжилдэг. Нийтдээ 4-5 цикл үргэлжлэх ёстой гэж үздэг болохоор дунджаар 7-8 цаг унтах нь чухал гэж үздэг. Нойрны 1 цикл нь энэ 4 хэсгийг дараалан явагддаг ба нэг цикл дуусаад дараагийн цикл эхнээсээ үргэлжлэн эхэлдэг байна.
Энэ циклүүдээс хамгийн чухал хэсэг нь гүн нойрны хэсэг юм. Нэг цикл эхлэснээс хойш буюу 20-40 минут дахь хугацаа нь гүн нойрны хэсэг байдаг. Хэрвээ нойрон дундаа сэрээд буцаад унтлаа гэж бодоход нэг нойрны цикл маань эхнээсээ эхлэнэ гэсэн үг. Хөнгөн нойрны хэсэг дээр сэрснээр бид ядраагүй, эрч хүчтэй өглөөг эхэлдэг. Бусад 3 хэсгийн үед сэрснээр бие ядарсан, нойрмог сэрдэг байна. Тийм учраас хөнгөн нойрны хэсэгт сэрэх нь чухал байх нь.
Мөн бид зүүдээ заримдаа тод санаад, зарим тохиолдолд огт санадаггүй. Ихэнхдээ бид сүүлийн циклээс өмнөх хэсгийн зүүдээ санадаггүй байна. Сайн санаж байгаа тохиолдол нь та нойрны сүүлийн циклийнхээ төгсгөл хэсэгт зүүдэлсэн зүүдээ санаж байгаа хэрэг юм. Хэрвээ огт санахгүй бол сүүлийн цикл хараахан бүрэн явагдаж дуусаагүй үед сэрсэн гэсэн үг.
Тийм учраас 4-5 циклийн нойрыг 90 минутаар тооцож бүрэн авах нь их чухал. Хэрвээ шөнийн 7-8 цагийн нойрны хэмнэл алдагдлаа гэхэд хэдэн цагт унтвал бүтэн нойрны цикл биелэгдэж, хөнгөн нойрны хэсэг дээрээ сэрэхээ тооцох нь маргааш өдрийн эрч хүчийг хэлж өгч байгаа юм.
Орчин үед гүн нойрны чанарыг хугацаатай нь хамт гаргаж ирдэг технологи олон болсон. Жишээлбэл утсан дээрх апплекейшнүүд таны гүн нойрны мөчлөг, хугацааг гаргаж ирдэг. Бас ухаалаг цаг дээрх гүн нойрны чанарыг үзүүлэлт тодорхой гарч ирдэг учраас нойрны циклээ хянан, нойрны чанараа сайжруулах боломжтой юм шүү.
Эх сурвалж: mindbodygreen
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх