Үнсэлт бол хосууд бие биедээ хайраа илэрхийлж буйн хамгийн романтик илрэл. Тэгвэл үнсэлт нь дотроо олон төрөл байх бөгөөд та хайртай хүнээ хэрхэн үнсэж буйгаас таныг болон та хоёрын харилцаа ямар түвшинд байгааг мэдэх боломжтой гэвэл та итгэх үү?
1. ЗӨӨЛӨН ҮНСЭХ
Хосууд уруулаа зөөлөн нийлүүлэх маягаар биенээ үнсэх нь тэдний харилцаа их дотно, таатай байгааг илтгэнэ. Мөн та хайртай хүнээ их хүндэтгэж байгааг илэрхийлнэ.
2. ХАЦАР ДЭЭР ҮНСЭХ
Хайртай хүнийхээ хацар дээр үнсэх нь харилцаа илүү бат бөх, найрамдалтай байгаагийн шинж. Мөн нэг нь нөгөөдөө анхаарал, халамж хайраар дутаахгүй байгаагийн бас нэгэн илэрхийлэмж ажээ.
3. "ХҮН ААЛЗ"
"Хүн аалз" кинон дээр гардаг шиг үнсэлт бол харилцаандаа шинэ зүйл туршиж, илүү амттай болгох дуртай байгаагийн шинж. Мэдээж шинэхэн хосууд шуудхан л ингэж үнсэлцэхгүй шүү дээ.
4. САХИУСАН ТЭНГЭР
Дээрх зурган дээрх үнсэлтийг сахиусан тэнгэрийн үнсэлт хэмээдэг. Энэхүү үйлдэл нь хайртай хүнд тань амар тайван, аюулгүй мэдрэмжийг өгнө. Та угаасаа л ингэж үнсэх дуртай хүн бол хамтрагчдаа маш их хайртай бөгөөд тухайн хүнийг нандигнан хайрлуулж буй мэдрэмж өгөхийг хүсэж байна гэсэн үг.
5. ХАЛЬТ ҮНСЭХ
Энэ бол уруулыг хөнгөн, хурдан товшин үнсэх үнсэлт юм. Их энгийн, гэм хоргүй, романтик ч биш үнсэлт хэдий ч хамтрагчдаа "Сайн уу?", эсвэл "Баяртай" гэж хэлэхээ энэ үнсэлтээр орлуулах боломжтой.
Та хоёр бие биентэйгээ учраад, эсвэл ийм романтик харилцаанд ороод удаагүй байгаа бол энэ төрлийн үнсэлт нөгөө хүнээ таних боломж. Харин та угаасаа л ингэж үнсэх дуртай хүн бол харилцаагаа хөгжилтэй, энгийн байлгахыг хүсдэг хүн бололтой.
6. ДОТНО ҮНСЭЛТ
Энэ нь өмнөх үнсэлттэй төстэй боловч хугацааны хувьд удаан үргэлжилнэ. Гэвч та ингэж үнсэлцэх дуртай хүн бол таны харилцаанд ямар нэгэн асуудал байгаа бололтой. Та хайрттайгаа байхдаа тийм ч таатай бус байгаа бөгөөд дундаа хаалт тавьж байна гэсэн үг. Энэ харилцааныхаа талаар эргэлзэж байгаа бол зүгээр л түүнтэйгээ ярилцаад л үз.
7. ФРАНЦ ҮНСЭЛТ
Франц үнсэлт бол үнсэлтийн дээд нь гэж хэлж болно. Энэ нь хайр дурлал, хүсэл тачаал, мэдрэмж зэргийг нэг дор илэрхийлдэг. Франц үнсэлтээр хайртыгаа үнсэх дуртай бол та үнэхээр хүсэл тэмүүлэлтэй, адал явдалд дуртай хүн бололтой. Мөн та хоёрын харилцаа тун удахгүй илүү дотносохыг илтгэж байна.
Эх сурвалж: Brightside.me
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх