2NE1 хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүллээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-07

YG энтертайнментын шилдэг охидын хамтлаг болох 2NE1 “WELCOME BACK” дэлхийг тойрсон аялан тоглолтоо албан ёсоор эхлүүллээ. Тоглолт нь Өмнөд Солонгос улсын Сөүл хотоос эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 4,5,6 гурван өдөр үргэлжилжээ.

Эл тоглолт нь тэдний 15 жилийн ойн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийж буй анхны бүрэн хэмжээний тоглолт юм. Тоглолтын тасалбар худалдаанд гармагц тэр даруй зарагдаж дууссан нь шүтэн бишрэгчид нь тэднийг хэр их үгүйлж, хүлээж байсныг харуулах биз ээ. Олимпын танхимд болсон тус тоглолтыг гурван өдрийн турш нийт 12 мянга орчим хүн үзсэн байна.

2NE1 фенүүдийнхээ сэтгэлд хоногшсон “Come Back Home” дуугаараа тоглолтоо нээж "Fire" , "Clap Your Hands" , "Do You Love Me” зэрэг дуугаараа үргэлжлүүлэн дуулав. Тэдний сэтгэгдлээс:

Park Bom “Би та нарыг маш их санасан. Та бүхнийг ахин харах нь гайхалтай санагдаж байна. Энэ бол бидний Сөүл дэх сүүлчийн тоглолт учраас би маргааш гэж байхгүй юм шиг бүхнээ зориулж тоглолтдоо бэлдсэн”

Gong Minji /Minzy/ “Энэ мөч миний зүүдэндээ харсан зүйл шиг санагдаж байна. Бид дөрөв та нарын өмнө зогсож байгаа нь мөрөөдөл мэт санагдаж байна. Үргэлж бидний хажууд байсанд баярлалаа”

Тоглолтын зочин дуучдаар YG энтертайнментын залуу охидын хамтлаг “BabyMonster” байлаа. Мөн IU, StrayKids, Twice, NewJeans, G-Dragon, Aespa, IVE, Kiss of Life, Boy Next Door, Zico, Treasure нар видео хэлбэрээр мэндчилгээ илгээжээ. Үүнээс гадна нэг салбарт ажилладаг олон дуучид, хамтлагууд тоглолтыг ирж үзсэн нь тэднийг “оддын од” байсныг харуулж буй гэлтэй.

Sandara Park /Dara/ “BabyMonster үнэхээр үзэсгэлэнтэй бас авьяаслаг. Тэднийг харахад бидний дэбют хийсэн үеийг санагдуулсан. Bigbang-ийн тоглолтын үеэр тайзан дээр зогсож байснаа санаж байна. Би YG-ийн гэр бүлд хайртай, гишүүддээ ч хайртай”

Lee Chae Rin /CL/ “Бидний 15 жилийн ой тохиож байгаа болохоор бид зүгээр л дурсгалын зураг авъя гэж бодсон. Гэхдээ одоо та бүхний өмнө зогсож байна. Олон зүйл болсны дараа энэ мөчид хамтдаа байгаа нь биднийг эдгээж байгаа юм шиг санагдаж байна. 2NE1 та нарт үргэлж баярлаж явах болно. Бүгдээрээ аз жаргалтай байна гэдэгт итгэж байна шүү”

Ингээд 2NE1 “Crush”, “1 Don’t Care”, “Ugly”, “Go Away”, “Can’t Nobody” гэх дуунуудаа дуулсаар тоглолтоо дуусгав.

2024 ОНД ТОГЛОЛТОО ХИЙХ ГАЗРУУД

Аравдугаар сард

10 сарын 4: Seoul, South Korea, Olympic Park Olympic Hall

10 сарын 5: Seoul, South Korea, Olympic Park Olympic Hall

10 сарын 6: Seoul, South Korea, Olympic Park Olympic Hall

Арваннэгдүгээр сард

11 сарын 16: Manila, The Philippines

11 сарын 23: Jakarta, Indonesia

11 сарын 29: Kobe, Japan, Kobe World Hall

11 сарын 30: Kobe, Japan, Kobe World Hall

Арванхоёрдугаар сард

12 сарын 1: Kobe, Japan, Kobe World Hall

12 сарын 8: Hong Kong, China

12 сарын 13: Tokyo, Japan, Tokyo Ariake Arena

12 сарын 14: Tokyo, Japan, Tokyo Ariake Arena

12 сарын 15: Tokyo, Japan, Tokyo Ariake Arena

12 сарын 21: Singapore, Singapore

2025 ОНД ТОГЛОЛТОО ХИЙХ ГАЗРУУД

Нэгдүгээр сард

1 сарын 25: Bangkok, Thailand

Хоёрдугаар сард

2 сарын 8: Taipei, Taiwan

Эх сурвалж: Sports Chosun, K-entertainment news

#2NE1 #аялан тоглолт 2NE1 #WELCOME BACK