Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-10-04

YOLO.mn сайт амралтын өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

"СЭХЭЭТЭН" ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ-2024

Хэзээ: Аравдугаар сарын 05-ны 10:00-12:00

Хаана: Hub Innovation Center (Нийслэлийн Улаанбаатар Чуулгатай залгаа)

Тайлбар: АТА нийгэмлэгээс зохион байгуулж буй “МОНГОЛ БА ТУРКИЙН АЛГОРИТМ” сэдэвтэй өглөөний уулзалт, нэтворкинг арга хэмжээнд урьж байна. Энэ удаагийн зочин илтгэгчээр Туркэд төгсөгч, "МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Математикч" Н.УУГАНБААТАР оролцох болно.
Бүртгэлийн хураамж: 20,000₮ - /Үнийн дүнд өглөөний цай багтсан болно/

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2024

Хэзээ: Аравдугаар сарын 05, 6-ны 11:00-17:00

Хаана: Монгол-Японы төвийн байранд

Тайлбар: Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

CHUKHAL KIDS FESTIVAL

Хэзээ: Аравдугаар сарын 05-ны 13:00-20:00

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнд

Тайлбар: Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулан ФЕСТИВАЛЬ зохион байгуулж байна ...

Хүүхэд багачуудад архи тамхигүй орчинд, мөрөөдлийн дуучид бүжигчдээ ойроос харж зураг даруулж мөн циркийн үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт, сургалт дамжаа, хүүхдийн хөгжлийн төвүүдийн мэдээ мэдээллүүдийг нэг доороос авах боломжтой. Хүүхдүүд үнэгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

"БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ХҮРД" КИНО ЭВЕНТ+ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэзээ: Аравдугаар сарын 05-ны 17:30 - 20 цаг хүртэл

Хаана: УБ хотын номын сан, 2 давхарт

Тайлбар: ХҮРД киноны найруулагч, сэтгүүлч Л. Номин болон сэтгэл судлаач нартай хамт хэлэлцүүлэг өрнүүлэн, хамтдаа нэгэн оройг өнгөрүүлэхийг хүсч байна. Тус үйл ажиллагаа үнэ төлбөргүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#амралтын өдрүүд