Николь Манцилла Лхагва гарагт Калифорнийн Дээд шүүхэд Спирсийн гэрийн үйлчлэгч асан найз залуугаас салах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө "эвлэршгүй санал зөрөлдөөн"-ийг дурдаж, албан ёсоор салсан огноог 2023 оны 6-р сарын 29 гэж бичсэн байв.
Тэрээр өөрийгөө болон Солизийн таван хүүхдийг хууль ёсны асрамжинд авах тухай нөхрийнхөө дэмжлэгийг хүссэн байна.
Долдугаар сард Спирс Инстаграм дээр өөрийгөө "ганц бие" гэж зарласан. Тэр үеэс Спирс, Солиз нар хэсэг зуур хайр дурлалд автан явж байгаад салсан бололтой. Харин салснаас хойш бараг сарын дараа Спирс нь Солиз болон түүний гурван хүүхэдтэй Трамплин цэцэрлэгт хүрээлэнд цагийг өнгөрөөж буй зургаа авахуулжээ.
Спирс, Солиз нар 2022 онд Спирсийн гэрт засвар үйлчилгээ хийхээр ажилд ороход танилцсан. Солиз бол Спирсийн гэрийн үйлчлэгч байснаас гадна гэмт үйлдэлтэй хүн юм. Us Weekly сэтгүүлээс олж авсан мэдээллээс үзэхэд тэрээр хүмүүсийн тайван амгалан байдлыг алдагдуулсан, хүүхдийг аюулд учруулсан, үнэмлэхгүй машин жолоодсон, галт зэвсэг эзэмшсэн зэрэг гэмт үйлдэлд холбогдож байжээ.
Эх сурвалж: Yahoo.news
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх