G-Dragon-ын экс найз охин гэсэн цуурхалд өртөж байсан BLACKPINK-ийн Женни болон Япон жүжигчин Нана Комацу нар Chanel Show дээр нэгдлээ


Т.Онон | YOLO.MN
2024-10-03

Аравдугаар сарын 1-нд тансаг зэрэглэлийн Chanel брэнд Францын Парис хотноо 2025 оны S/S шоугаа зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Женни, Нана Комацү хоёрын уулзсан бичлэгийг Harper's Bazaar Japan-ийн албан ёсны хуудсанд нийтэлсэн нь ярианы сэдэв болж хувирав.

Бичлэг дээр Женни, Нана Комацу нар бие биентэйгээ нүүр тулан мэндчилж, инээмсэглэж, бүр тэврэлдсэн байна.

Женни, Нана Комацу хоёр өмнө нь Big Bang-ийн G-Dragon-той холбоотой байсан нь тэдний нөхөрлөлийг улам бүр нэмэгдүүлсэн.

Тэд өнгөрсөн наймдугаар сард өөр нэгэн загварын шоунд хамтдаа зургаа нийтэлсэн нь бас л шуугиан тарьж байсан.

Ташрамд дурдахад Женни 10-р сарын 11-нд "Mantra" нэртэй шинэ синглээрээ маш их хүлээлт үүсгээд байсан эргэн ирэлтээ хийх гэж байна.

#BLACKPINK-ийн Женни #Нана Комацу